Дэлхийн монгол хүүхдүүд "Найрамдал" зусланд амарна

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Энэ гэрээний дагуу "Найрамдал" зуслангийнхан наймдугаар сарын 2-12-ны хооронд гадаад орнуудад амьдарч байгаа монгол үндэстэн, угсаатны хүүхэд, өсвөр үеийнхний “Дэлхийн монголчууд” ээлжийг хамтран зохион байгуулах юм байна. Уг арга хэмжээ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2019 онд хэрэгжүүлэх “Би нар” төсөл хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах юм. Дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа 300 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн хамрагдах тус ээлж нь “Монгол хүүхэд-Монголын бахархал” уриан дор хүүхэд, өсвөр үеийнхэнд монгол зан заншил, соёл, өв уламжлалыг хүүхэд, залууст зааж сургах, үндэс угсаагаара бахархах үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдах ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)