“Үндэстний Тойм” сэтгүүлд нийгмийн даатгалын шимтгэл, тогтолцоог онцоллоо

Долоо хоног тутмын “Үндэстний Тойм” сэтгүүлийн шинэ дугаар уншигчдынхаа гар дээр очлоо. Сэтгүүлийн 404 дэх дугаарт нийгмийн даатгалын шимтгэлийн талаар онцлох нийтлэлдээ хөндөж “Шимтгэл хэмээх шимэгч” нийтлэлийг бичсэн бол гадаадын бусад орнуудад хэрхэн хэрэгждэг талаар баримтыг дэлгэн тавьсан байна.

Одоогийн УИХ-ын бүрэлдэхүүн Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар “Үндсэн хуулийн цоож ба 65-ийн бүлэг” нийтлэлд өгүүлж санал болгоод буй хувилбаруудыг дурьдсан байгаа юм. Иргэн бүрийн эрх ашиг хөндөгдөөд буй Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны тухай тоймч Г.Сонинбаярын бичсэнийг уншаарай. Нэгж хувьцааны ногдол ашгийн хэмжээ 25 төгрөгөөс багагүй байхаар тогтоод байгаа тул нэг хүн 26 800 төгрөгийн ногдол ашиг авахаар байгаа ч үүнийг улстөрчдийн амлалтын биелэлт болгож орхихгүйн тулд яах ёстой вэ гэдгийг бодох ёстой ажээ.

Шинэ дугаарын "Зүг чиг" буланд гэр бүл салалтын дараа хүүхэд хэрхэн хохирч үлдэж байгаа талаарх “Салалтын золиос хүүхэд”,  харин "Спорт" буланд хөлбөмбөгийн шинэ од дараачийн Роналду хэмээн нэрлэгдсэн 19 настай Жоау Фелишийн үнэ 120 сая еврод хүрээд байгаа тухай нийтлэлүүд гарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)