Зөвшөөрөлгүйгээр байрласан ТҮЦ-ний үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34 дүгээр байрны урд хүүхдийн тоглоомын талбайд байрлах “Түргэн хоол” нэртэй ТҮЦ-нд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар уг ТҮЦ эзэмшигч нь газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, цэвэр, бохир усны хэсгийн болон төвлөрсөн системд холбогдоогүй байранд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг зогсоож, дүүргийн Газрын албанд газар чөлөөлүүлэх албан бичгийг хүргэжээ.

Сонирхуулахад, Түргэн үйлчилгээний цэг буюу бидний хэлж заншсанаар ТҮЦ нь 1990-ээд оны эхээр хүнсний жижиглэн худалдаа эрхлэх зориулалтаар бий болсон.  1990-ээд оноос 2014 он хүртэл ТҮЦ-үүдэд тавих шаардлага тодорхойгүй, түүгээр борлуулах бүтээгдэхүүнийг нарийвчлан зааж өгөөгүй байв. Харин 2014 оны намар Нийслэлийн Засаг дарга ТҮЦ-ийн журмыг НИТХ-аар батлуулан өнгө үзэмж, үйл ажиллагаанд нь тодорхой шаардлагууд тавих болжээ. Ингэснээр нийслэлд нэгэн жигд бор шаргал ТҮЦ-үүд автобусны буудлууд дээр тавигдах болсон.

Харин ТҮЦ-ийн журам 2016 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргын албан тоот ирж тэр нь НИТХ-ын 56 дугаар тогтоол хүчингүй болсон учраас нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулах эрх олгохгүй болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ТҮЦ үүдийг цэгцлэх нь зөв.Зарим автобусны буудал дээр зогсохч зайгүй бдаг.Ёр нь буудал дээр.1 хоёр түц хангалттайш дээ

    0 0 Хариу бичих
  2. Hen ch tooj awahaargui huns nertei haanaas orj irsen n todorhoigui hogiig yu ch medehgui heden huuhduud l awch idej hordoj eruul mendeeree hohirch baina. Tsag uyeesee hocrogdson ene baliar ambaaruudiig bugdiig n buulgah heregtei. Huuhdeer biznes hiigeed haa hurdeg yum.

    0 0 Хариу бичих
  3. Зөв бүгдийг нь цэгцлэх хэрэгтэй, 10 хорооллын автобусны буудлыг хар, одоо арга нь нарийсаад байшингуудын дунд хичнээн их ТҮЦ байнаа, тамхи заржийна, НӨТ-ын баримт өгөхгүй байна энэ бүгдэд нь хяналт тавиач ээ!!!!

    1 0 Хариу бичих