ПСЖ-ий аваргалах мөч нэг тойргоор хойшлов

Францын хөлбөмбөгийн дээд лигт түрүүлэхэд ПСЖ багт ганцхан оноо хэрэгтэй байсан билээ. Тэд 32 дугаар тойрогт учраа таарсан “Лилль” багтай тэнцэхэд л улирал өндөрлөхөөс зургаан тойргийн өмнө аваргалах болзлоо хангах байсан юм. Гэвч тэд зорилгоо биелүүлж чадалгүй 1:5-аар хожигдсоноор аваргалах мөрөөдлөө нэг тойргоор хойшлууллаа. Тоглолтын эхний үед Томас Тухелийн баг хоёр сэлгээ хийх шаардлагатай болсон бөгөөд улмаар хамгаалагч Хуан Бернат нэгдүгээр хагасын сүүл хэсэгт улаан хуудас авч хөөгдсөнөөр ПСЖ дутуу хүнтэй, ганц сэлгээ хийх боломжтойгоор хоёрдугаар үеийг эхлүүлсэн байна.

Одоо ПСЖ-д аварга болоход хоёр оноо хэрэгтэй болоод байна.      

Лилль – ПСЖ 5:1 (1:1, 4:0)

Хоёрдугаар сарын 15. 03.00, «Пьер-Моруа» цэнгэлдэх.

Гоол:

1:0 – 7, автогоол Менье, 1:1 – 11 Бернат, 2:1 – 51 Пепе, 3:1 – 65 Бамба, 4:1 –71 Габриэл, 5:1 – 84 Фонте.

Лилль – Меньян, Челик, Фонте, Сумаоро (Габриэл, 45), Коне, Тиаго Мендес, Шека (Сумаре, 69), Пепе, Иконе (Руй Фонте, 66), Бамба, Реми.

ПСЖ – Ареоля, Дагба, Тиаго Силва (Керер, 16), Кимпембе, Менье (Диаби, 24), Паредес, Верратти, Бернат, Дани Алвес, Дракслер (Курзава, 85), Мбаппе.

Шар хуудас:

Тиаго Мендес (45), Мбаппе (45), Дракслер (77), Верратти (81).

Улаан хуудас:

Бернат (36).


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)