Бодлогын уялдаагүй байдал тогтвортой хөгжлийн зорилтод тушаа болж байна гэв

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн “Үндэсний сайн дурын илтгэл”-ийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

“Хөгжиж л байвал арга нь хамаагүй” гэдэг зарчмыг баримтлан дэлхий нийтээрээ урагшаа л харж зүтгэсээр байсан. Уралдаж, хөгжсөөр эргээд хартал бүх нөхцөл байдал хүндхэн болсон байдаг. Байгалийн тэнцвэрт байдал алдагдсан, хүний хөгжлийн суурь нөхцөлүүд ганхсан гэх мэт. Ийм учраас “Эхлээд хөгжье. Дараа нь цэвэрлэе” гэдэг баримтлалаасаа ухарч, тогтвортойгоор хөгжих замыг сонгоод буй. Тодруулбал, “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тогтвортой хөгжлийн чуулга уулзалтаар 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий хөгжлийн хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр НҮБ-ын 193 гишүүн улс орон баталсан юм. Манай улс эдгээр орны нэг нь болж, дөрвөн бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлт бүхий “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг 2016 оны хоёрдугаар сард баталсан. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь эдийн засаг, нийгэм, байгаль орчин болон засаглал гэсэн дөрвөн чиглэлд хэрэгжиж байгаа.

Тэгвэл улсууд ТХЗ-ын хэрэгжилтээ дүгнэх зорилгоор сайн дурын үндсэн дээр Үндэсний сайн дурын илтгэлийг бэлтгэн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтаар танилцуулдаг. Үндэсний сайн дурын илтгэл нь ТХЗ-ын хэрэгжилтийн явцыг хянах, чиглүүлэх, ТЗХ хэрэгжүүлэх туршлага хуваалцах, олон талт дэмжлэг, түншлэлийг дэмжих зорилготой. Монгол Улс  энэ оны долоодугаар сард энэхүү илтгэлээ танилцуулах 42 улсын жагсаалтад багтсан юм. Үндэсний сайн дурын илтгэлд манай улсын хөгжлийн нэн тэргүүний асуудлуудыг хамран одоогийн бодлогын хүрээ, МУ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, ТХЗ-ын хэрэгжилтийн ахиц дэвшлийн үнэлгээ хийж, цаашид юуг анхаарах талаар дурддаг юм.

Өнөөдөр болсон энэхүү хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Должинсүрэн эл зорилгыг хэрэгжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа болон Үндэсний сайн дурын илтгэх бэлтгэх шаардлагын талаар танилцуулав. Ингэхэд манай улсад тогтвортой хөгжлийн бодлогын зорилт биелүүлэхэд бодлогын уялдаа тулгамдсан асуудал болж байгааг хэлэв. Түүнчлэн Үндэсний хөгжлийн бодлогын институц сулаас үүдэлтэйгээр ажил урагшлахгүй байгааг хэлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Юун хөгжил, юун бодлого. Огт бодлого байхгүйгээр төр засаг оршин байсан. Одоо харин үүнийг харж сэрж байгаа нь, энэ тухай хэлж ярьж, хэлэлцэж байгаад нь баярлахаас яахав. Ядаж төрийн мануухай нарыг энэ сэдвээр цэнэглэх маш их шаардлагатай байгаа юм. Даанч одоо ажиллаж байгаа төрийн мануухай нарт үүнийг ойлгох тархи оюун байхгүйд хамгийн харамсалтай. Зүгээр л өөдөөс чинь уралдаж хумсалж, хулгайлахаар тархи оюун нь цэнэглэгдсэн 60 тэрбумын сүлжээчид бодлого, хөгжлийн тухай ямар ч ойлголт байхгүй эгнээд зогсож байгаа. Их хэргийг бүтээхээр дайнд мордоё гэж бодъё. Энэ төрд байгаа цэргүүд чинь цэргийн команд мэдэхгүй, баруун зүүн гараа ч мэдэхгүй, өгсөн буу зэвсгийг нь хаана зарж болох бол гэсэн бодолтой сүгнүүдээр дүүрсэн төртэй улс. Тэгээд ийм мануухай нарыг төрд олон жил ажилласан бол гэсэн зарчимаар дархалдаг. Системээр нь өөрчил.

    0 0 Хариу бичих