Японы буцалтгүй тусламжаар барьж буй АШУҮИС-ийн эмнэлэг зургаадугаар сард ашиглалтад орно

Японы буцалтгүй тусламжаар АШУҮИС-д сургалтын зориулалтаар эмнэлэг барьж байгаа. Тус эмнэлэг зургаадугаар сард ашиглалтад орох юм. Үүнтэй холбогдуулан Японоос улсаас  Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаокаг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр хоёр тал Япон мeнeжмeнтээр ажиллах тус эмнэлгийн захирлаар энэ чиглэлийн мэдлэг мэдээлэлтэ,й Японы эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай ойлголттой, Япон хүмүүстэй харилцаж сурсан байдлыг эмнэлгийн даргыг томилохдоо харгалзан үзэх талаар зөвлөлдсөн байна.  Энэ нь япон стандартын эмнэлгийн тусламж үйлчилгээгээр монголын ард иргэдэд үзүүлэхэд ач холбогдолтойг Элчин сайд М.Такаока хэлжээ.

Тус эмнэлэг нь жилдээ амбулаторийн үзлэгийг 180.000 хүнд үзүүлэх бөгөөд 4300 хүн хэвтүүлэн эмчлүүлэх боломжтой юм. Түүнчлэн 2060 хүнд мэс ажилбар хийх, 150 резидент эмч ажиллуулах аж. Сургалтын зориулалтаар баригдаж байгаа тус эмнэлэг ашиглалтад орсноор  мэс засал, дотор, зүрх судас, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламжийг нарийн мэргэжлийн бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулах  гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ашиглалтанд орлоо л гэх, орно л гэх. Яг аль нь юм бэ

    0 1 Хариу бичих
    • 6 сард орно гэнээ (ирээдүйн цаг !!!)

      0 0
    • Олон тасагтай эмнэлэгийн ашиглалтанд орох нь үйл явц үргэлжлээд байгааг ойлгохгүй бол маанаг гэвэл яанам бэ

      1 0