“Капитал” банкны 250 ажилтанд халах шийдвэрийг нь танилцуулжээ

Төв банкнаас “Капитал” банктай холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Тус банкны харилцах, хадгаламжийн данс эзэмшигчдийн нэхэмжлэлийг энэ сарын 22-ноос эхлэн хүлээн авах гэнэ. Нэхэмжлэл хүлээн авах хугацаа 60 хоног байхаар болжээ. Түүнчлэн “Капитал” банканд  ажиллаж байсан 250 хүнд халах шийдвэрийг өнөөдөр танилцуулсан байна.

Энэ үеэр Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Банкны систем тогтвортой байна гэдэг мэдээллийг Төв банк өгсөн атал банк дампуурлаа гээд байна. “Капитал” банк банкны системд бага байр суурь эзэлдэг. Тиймээс тус банкны нөхцөл байдал хэцүү байх нь нийт системд нөлөөлөхгүй. Бид нийт банкны системийн тогтвортой байдлыг л ярьсан. Тэрнээс “Капитал” банкны тогтвортой байдлыг яриагүй. 2015 оноос хойш нөхцөл байдал хэцүүдэхэд манай банкны зүгээс шаардлагатай арга хэмжээг авсан” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. МАН гархаар банк дампуурдаг гэж яг үнэн шүү. ЗООС АНОД Монгол шуудан банк одоо Капитал дараагийн ээлж нь ХАС Капитрон банкууд үлдэв үү

    0 0 Хариу бичих