Нэг километр замд 31 хоолны газар

Мэдээ мэдээллийн www.еagle.mn сайт долоо хоног бүр “Нэг километрт” цуврал  сурвалжилгаа  уншигч танд хүргэж байгаа билээ. Энэ удаад бид нэг километр замд хэчнээн цайны газар хаяа дэрлэн үйл ажиллагаа явуулж байгааг сурвалжилллаа. Ингэхдээ олны хөлийн газар буюу Монгол Улсын боловсролын их сургуулийн уулзвараас хойшоо Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас МУИС-ийн нэгдүгээр байрны уулзвар хүртэлх нэг км замыг сонгосон юм. Энэхүү нэг километр замын хоёр талаар байрны нэгдүгээр давхарт 31 цайны газар үйл ажиллагаа явуулж байлаа.

Монгол Улсын хэмжээнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийг баар, ресторан, кафе, гуанз гэж 4 ангилдаг. Нэг тоо баримт дурдахад нийслэлд тусгай зөвшөөрөлтэй 6472 аж ахуйн нэгжээс нийтийн орон сууцны нэг болон суурийн давхарт 557 ресторан, баар, кафе ажиллаж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 4008 хоол үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулдаг аж. Тэдгээр аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтын ажлыг хийж байгаа. Одоогоор шалгалтын ажил 25 хувьтай байгааг НМХГ-аас мэдээллээ. Тодруулбал, тэдгээрт илэрсэн зөрчлийн талаар НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.Хонгор “Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаандаа хангалтгүй тавьдаг зөрчил их илэрдэг. Мөн эрүүл ахуй болон үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн зохистой дадлыг үйл ажиллагаандаа хэвшүүлээгүй” байдаг гэлээ.

Хоол үйлчилгээний газар олон, байцаагчдын тоо цөөн учраас аж ахуй нэгжүүдийн дотоод хяналт сайн байх ёстойг албаныхан хэлж байлаа. Ингэснээр аливаа үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Гэтэл ихэнх нь шалгалт хийхгүй л бол зөрчил гаргадаг тохиолдол олон. Иймээс энэ асуудлыг шийдвэрлэх зөв бодлого гаргах шаардлагатай байгааг  АТГ-аас мэдээлсэн.

Хэрвээ дотоод хяналт сайн байвал ариутгал халдваргүйжүүлэлт нь сайн байхаас эхлээд хоолны хордлого гарахгүй, үйлчлүүлэгчдэдээ хеликобактерын халдвар тараахгүй байх эрсдэлүүд үүсэхгүй гэдгийг албаныхан хэлж байна. Мөн тэнд ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэнд ч чухал. Иймээс холбогдох байгууллагууд ийнхүү хамтран хяналт шалгалтын ажлаа эрчимжүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. бузар заваан хужаа энэтхэг нар ийм байдаг. шашин нэгтийн шаг нэг гэж үнэн юм даа. бузар амьдралын хэв маяг адилхан байх юм аа

    0 0 Хариу бичих
  2. Ард түмний амьдрал хүнд байхад өөрсдийгөө болгоод явж байгаа хүмүүс яах вэ Хил гаальаар орж байгаа дээрээ авилга авахгүй ажиллаа ч ээ

    0 0 Хариу бичих
  3. Олон байх тусам өрсөлдөөд чанартай. Орон сууцны нэг давхарт байгааг хаах хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  4. орон сууцанд л хоол цайны газрууд байлгамааргүй байгаа юм дааа

    0 0 Хариу бичих