Нью-Йоркт оны шилдэг машиныг шалгаруулав

“Бүх дэлхийн оны шилдэг машин” уралдааны ялагчийг саяхан зарлажээ. Уг уралдааны ялагч нь кроссовер Jaguar I-Pace машин болсон байна. Британид үйлдвэрлэсэн энэ машин нь бүрэн хэмжээгээр цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон, британи брэндийн анхны суудлын тэрэг болсон байна. Jaguar Land Rover группын хувьд энэ шагнал түүхэнд хоёр дахь нь юм. Хоёр жилийн өмнө  оны шилдэг дэлхийн машинаар F-Pace шалгарч байсан аж.

“Бүх дэлхийн оны шилдэг машин” шагналын төлөө өрсөлдсөн 40 машин эхлээд чансааны урт жагсаалтад багтжээ. Эхний гуравт шалгарсан машины богино жагсаалтыг Женевын авто салон дээр гаргасан аж. Түүнд нь Audi e-tron, Jaguar I-Pace, Volvo S60/V60 гурав тунан үлдсэн байна. Түүнээс ялагчийг 24 орны 86 сурвалжлагчийн саналаар шалгаруулсан байна.

Audi A7

McLaren 720S

Suzuki Jimny


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)