"Бурхан багшийн шүд эрдэнэ" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болов

"Монголчуудын хувьтай шүтээн Бурхан багшийн шүд эрдэнэ" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болжээ. Бурхны шашны арвин баялаг уламжлалтай монголчуудын хувьтай шүтээн болох Бурхан багшийн шүд эрдэнийг Богд хааны ордон музейн сан хөмрөгт чандлан нууцалж өнөө цаг үетэй золгосон байна. Уг нандин шүтээнийг судалгааны эргэлтэд оруулах, олон нийтийн хүртээлд хүргэх үүднээс Лувсанцолмон ани санаачлан МУИС-ийн Түүхийн тэнхим, Философи, шашин судлалын тэнхим, Богд хааны ордон музейгээс хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ийнхүү ажилттай зохион байгуулжээ.

Хаврын адаг сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр зохион байгуулж буй тус хурлыг нээж Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар, МУИС-ийн Философи шашин, судлалын тэнхимийн багш доктор, профессор С.Янжинсүрэн нар үг хэлж гадаад, дотоодын 6 эрдэмтэн судлаачид өөрсдийн илтгэлээ хэлэлцүүлсэн байна. Үүнд: Үндсэн илтгэлийг ШУА-ын Түүх археологийн хүрээлэнгийн судлаач, доктор (Ph.D) Да. Эрдэнэбат “Монголчуудын хувьтай шүтээн: Бурхан багшийн шүд эрдэнэ”, МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор (Ph.D), профессор Д.Дашдулам "Бурхан багшийн цахиур эрдэнэ ба Монголчууд”, Энэтхэг улсын Делигийн их сургуулийн багш, доктор (Ph.D), профессор Рамкишора Махолияа “Энэтхэг улсын ринселийн соёл, түүхэн уламжлал”, Тайландын судлаач, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхмийн докторант Т.Чанвит “Ринсэл ба Тайланд дахь Бурхны шашны сүсэгтнүүд”, БНХАУ-ын судлаач, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхмийн докторант С.Сумьяа “Бээжин хот дахь Бурхан багшийн шүд шүтээний түүх ба орчин үе”, "Таны буянд даган баясъя" төвийн зочи Пүрэвдулам, Б.Тунгалаг нар “Бурхан багшийн ринсэл гэж юу вэ?” гэсэн илтгэлийг тус тус хэлэлцүүлсэн байна.
Үндсэн илтгэл хэлэлцүүлж дууссаны дараагаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгийг МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхмийн багш, доктор, гавьж Т.Булган удирдаж явуулжээ. Хэлэлцүүлгийн үеэр цаашид шүтээнийг судлах, хадгалж хамгаалах, олон нийтийн хүртээлд хэрхэн хүргэх талаар санал, бодлоо хуваалцсан аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Ийм юм судлахыг шинжлэх ухаан гэдэг юм уу?

    1 0 Хариу бичих
    • ЭРТНИЙ ОЛДВОРЫН НАСЖИЛТЫГ ТОГТООЖ БГАА УЧРААС ШИНЖЛЭХ УХААНДАА Л ОРОХ БАЙХ ДАА.

      0 0
  2. ТВ- ЭЭР ҮЗҮҮЛЭХ ҮҮ? НЭВТРҮҮЛЭГ ХИЙГЭЭД ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

    0 0 Хариу бичих
  3. Үнэн худал нь мэдэгдэхгүй,хэнийх нь ч бүү мэд нэг өгөр яс хадгалснаар Монгол өөдлөөгүй, харин ч уруудах тийшээ явна даа. Сэтгэцийн өвчдөнгүүд ээ гэж эргүү гэхэд ч гоёдмоор сүгүүд юм даа.

    1 0 Хариу бичих