Олон Улсын циркийн өдрийг тэмдэглэж байна

Дэлхийн циркийн нийгэмлэгийнхэн,  энэ гайхалтай урлагийг шүтэн бишрэгч нар Циркийн олон улсын өдрийг (World Circus Day) тэмдэглэж байна. 

Европын  циркийн эвсэл (European Circus Assotiation) ба Дэлхийн циркийн холбоо  (Federation Mondiale Du Cirque) уг баярыг 2009 онд санаачилсан ба  баяр Монакогийн гүнж Стефанийн ивээл дор явагддаг. Тэр үед одоо 21 орныг нэгтгэсэн Европын  циркийн эвслийн тэргүүн байсан Урс Пилс ба гүнж Стефания хоёр энэ санаачилгыг дэмжихийг бүх циркт уриалсан ба 2010 онд анх тэмдэглэжээ.  

Дашрамд сонсгоход, Дэлхийн циркийн холбооны төв байр   Монте-Карло-д байрладаг уг холбоог 2008 онд дэлхийн  циркийн урлагийг ер нь соёлын хөгжлийг дэмжих зорилгоор байгуулжээ. 2008 оны дөрөвдүгээр сарын 19-нд Европын циркийн өдрийг тэмдэглээд түүний үргэлжлэл болгон дэлхийн циркийн баярыг санаачилжээ.  Одоо  уг асуудал нь ЮНЕСКО-гийн төвшинд  шийдэгдэж байгаа.

Циркийн  урлагийн эртний төрөл гэдэг ч  орчин үеийн хэлбэрээр тэр 18-р зууны сүүлчээр гарч иржээ. Түүнийг үндэслэгчээр Английн Филип Астлейг тооцдог. Тэр морин дээрээс давхин элдэв  үзүүлбэр хийхэд 13 метрийн диаметртэй талбай хэрэгтэй гэж туршин шалгаж байж тогтоожээ. Өнөөдөр тийм хэмжээний тайз бүх циркт  байх болсон.  Морь сайн унадаг байсан Астлей тайзнаас  морин дээрээс элдэв номерийг харуулдаг байсанд нь хожим акробатууд, алиалагч нар, жонглерууд, олсноо явагчид, амьтан сургагчид нэгдэн оржээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)