Энэ өдөр дэлхийн түүхэнд

Өнөөдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж байсныг нэгтгэн хүргэж байна. 

1303 - Монголчуудын Сирид нэвтэрсэн хамгийн сүүлчийн томоохон аян дайны үеэр Египетын мамлюкууд Махмуд Гззан хааны цэргийг Дамаскийн ойролцоо бут цохижээ. Чингис хааны холын залгамжлагч нарын нэг Газан хаан өөрийн армийн хамт буддын шашнаас исламын шашинд орсон нэгэн байжээ.

1534 - Францын нэрт аялагч Жак Картье анхны аялалаараа Канадын зүүн эрэгт хүрэв.

1653 - Англи, Шотланд, Ирландын ивээгч-лордоор Оливер Кромвель зарлагдав. Үүний өмнө тэрээр шинэ хөрөнгөтөн, дээдсийн эрхийг хамгаалахаар иргэний дайн дэгдээж Лондонг эзлэн I Карл хааныг цаазлан Английн хаант засаглалыг устгаж тус орныг Бүгд найрамдах улс болгон зарлаж байжээ.

1770 - Гүрж, Оросын хамтарсан цэргийн хүч Оттоманы цэргийн хүчийг Аспиндзагийн тулаанд буулган авчээ.

1789 - АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Вашингтон Филадельфийн  Грейс Ферри дагуул хотод тангараг өргөв.

1826 - Британийн аялагч хошууч Гордон Лейнг одоогийн Нигерийн нутагт нэвтэрсэн анхны европ хүн болжээ.

1853 - Мэрилендын хар арьстан боол эмэгтэй Харриет Табмен зовлон нэгт хөдөө өмнөд мужуудаас хойд нутагт гаргах  ажилдаа  оржээ.

Тэрээр домогт “газар доорхи төмөр замын”  үйлчлэгч нь болжээ. Газар доорхи зам ч байсангүй, төмөр зам ч байсангүй. “Нууц байгууллагын” хүмүүс л ингэж сүр болгон зөгнөн хэлсэн байжээ. 1810 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан нууц замын сүлжээний тухай яригдаж байгаа нь энэ юм. Иргэний дайн дуустал Табмен 20  “экспетици”  хийн 300 хүнийг чөлөөлөхдөө ганц хүнээ алдсангүй. Еврейчүүдийг Египетээс гаргасан зөнчийг дурсан хүмүүс  түүнийг “Моссей” гэж нэрлэсэн байв. Өмнөд мужийн газрын эзэл Харриетын толгойг 40 000 доллараар үнэлсэн байжээ.

1884 - Ромын хамба XIII Лео "Хүний гарал үүсэл" номыг хэвлэн гаргав. Энэ номонд шинжлэх ухаан болон шашны талаас хүний гарал үүслийн талаар тайлбарласан бүтээл байсан юм.

Энэ өдөр Адольф Гитлер төржээ

1902 - Нэрт физикч Пьер болон Мари Кюри нар цэвэр радий гарган авчээ.

1914 - АНУ-ын Колорадо мужийн Лудлоу хотод байрлах нүүрсний уурхайн ажилчид ажил хаях үеэр цагдаагийнхан хүч хэрэглэж 19 хүн амиа алджээ.

1918 - "Улаан Барон" нэрээрээ алдаршсан Германы офицер Манфред фон Рихтофен 79 болон 80 дахь онгоцоо агаарын тулаанд сөнөөв. Тэрээр дараа өдөр нь агаарын тулалдаанд өртөн амиа алджээ.

1922 - Зөвлөлт Гүржийн нутагт орших Өмнөд Осетийн нутгийг ЗХУ-ын засгийн газар автономи эрхтэй болгожээ.

1946 - "Үндэстнүүдийн Лиг"-ийг татан буулгаж, Нэгдсэн үндэстний байгууллага байгуулагдав.

1967 – Оросын Их театрт "Кармен-сюита" балетын анхны гаралт болжээ. Түүнийг кубийн маэстро Альберто Алонсо маш шуурхайлан тавьсан байв.  Жорж Бизегийн дуурийг хөгжмийн бүжиг болгосон Зөвлөлтийн хөгжмийн зохиолч Родион Щедрин улам ч шуурхай  20 хоног ажиллав. Гол дүрд нь Щедрины эхнэр, Зөвлөлтийн Ардын жүжигчин Майя Плисецкая бүжиглэв.

Бүжгийн тайз заслыг  Борис Мессерер хийж, хөгжмийн удирдаач нь Геннадий Рождественский байсан юм. Ийнхүү одод дүүрсэн бүжгин жүжгийн Зөвлөлийн Соёлын яам байж боломжгүй эротик гэж үзжээ. Тэр үеийн Соёлын сайд Екатерина Фурцева “Та сонгодог балетаас урвагч”  гэж Плисецкаяд хэлсэн байдаг.

1999 - АНУ-ын Колорадо мужийн Колумбин ахлах сургуульд Эрик Харрис, Дилан Клеболд нар галт зэвсгээр аллага үйлдэн 13 хүнийг хороож, 24 хүнийг шархдуулжээ. Тэд халдлагынхаа дараа өөрсдийнхөө амийг хорлосон юм.

2003 - Тоногдсон Иракийн Үндэсний музейд алдсан үзвэрийн эхний 20 ширхэгтүүхэн үзмэрийг энэ өдөр буцаан тушаасан байна. Сүүлийн дайны үеэр музей танхайрагчдын тонолтод өртөж түүхийн үнэтэй үзмэрүүдийн хэсгээс алдсан ба зарим үзмэр өнөө хүртэл олдоогүй л байгаа юм.

2007 - АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод байрлах "Жонсоны нэрэмжит сансар судлалын төв"-д Уильяам Филипс гэгч халдаж, хүн барьцаалав. Тэрээр барьцаалсан хүнээ хороож, улмаар өөрийнхөө амийг бүрэлгэжээ.

2008 - Автомашины "Инди кар" уралдаанд оролцсон эмэгтэй жолооч Даника Патрик Японы гараанд түрүүлсэн анхны эмэгтэй тамирчин болов.

2010 - Мексикийн буланд орших газрын тос олборлолтын " Deepwater Horizon " өрөмдлөгийн цамхагт гал гарч дэлбэрэн 11 ажилтан амиа алджээ. Үүнээс хойш бүтэн 6 сарын турш газрын тос далайд алдагдсан техногенийн сүйрэл болсон юм.

2012 - Пакистан улсын Исламабад хотоос холгүй орших "Беназир Бхуттогийн нэрэмжит олон улсын нисэх буудал"-аас хөөрөөд удаагүй байсан нисэх онгоц иргэд суурьшсан хотын захын бүсэд осолдож 127 хүн амиа алджээ.

2013 - БНХАУ-ын Сычуань мужийн Люшань аймагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлж 150 гаруй хүн амиа алдан, 1,500 хүн бэртэж гэмтэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)