Өнөөдөр дэлхийн түүхэнд

1526 – Лодигийн эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан Ибрахим Лоди Панипатын тулааны үеэр Бабурт алагджээ.

1728 - Нэгдүгээр Петр хаан нас барсны дараа балчир II Петр хааны дэргэдэх Оросын эрхийг барьж байсан Нууц зөвлөл 1725 онд Москва хотыг ерөнхий төлөвлөгөөгөөр барих Петр хааны зарлигийг хүчингүй болгожээ.

1782 – Одоогийн Бангкок хотыг үндэслэн байгуулав.

1821 – Оттоманы эзэнт гүрний их вангаар Бендерели Али Пашаг томилов. Тэрээр ердөө найман өдрийн дараа өөр улс руу дүрвэн гарсан юм.

1836 – Бүгд найрамдах Техас улсын арми Сэм Хьюстоны удирдлага дор Мексикийн цэргийн хүчийг буулгаж авчээ. Уг тулааныг түүхэнд "Сан Якинтогийн тулаан" гэж тэмдэглэдэг юм.

1925 – Италид Фашист үзэл суртлыг дэлгэрүүлэх зорилготой "Эль Мондо" сонин хэвлэгдэн гарч эхэлжээ. Энэ өдрөөс Италийн фашизм эхэлсэн гэж үздэг.

1934 – Есөн жилийн турш өөд болсон эзнийгээ вокзал дээр хүлээсэн домогт Хатика нохойд зориулсан хөшөөг Японд нээжээ.

Дайны үеэр хөшөөний зэсийг дайны зорилгоор ашигласан ба нохойн хөшөөг 1948 онд сэргээн босгожээ.

1945 – Дэлхийн хоёрдугаар дайн: ЗХУ-ын цэргийн хүч Берлиний өмнөд хэсгийн Зоссен хот дахь Германы дээд командлалын байрыг бөмбөгджээ.

1960 - Бразилийн шинэ нийслэлээр өмнөх Рио-де-Жанейро хотын оронд Бразилиа хот зарлагдлаа.1956 онд тус орны шинэ нийслэлийн төслийг Ерөнхийлөгч батласан ба дөрвөн жилийн дараа огт хоосон газар шинэ хот босчээ.  Нийслэлийг Бразилийн газар зүйн төвд байлгах зорилгоор үүнийг хийсэн байна .Нийслэлийг нүүлгэх санаа аль эрт 18-р зууны үед гарсан байв. 1822 онд тус орон тусгаар тогтнолоо зарласны дараа шинэ нийслэлийн нэр Бразилиа байна гэсэн яриа тэр үед сонсогдож эхэлсэн билээ.

1967 – Грект парламентын сонгууль болсноос хойш хэдхэн өдрийн дараа армийн хурандаа Жорж Пападопулосоор удирдуулсан цэргийнхэн  төрийн эргэлт хийж, засгийн эрх мэдлийг авлаа. Грек улс 7 жилийн турш цэргийн дэглэмд шилжсэн юм.

“Хар хурандаа нар” нэртэй дэглэм нь Киприйн арлыг эзлэх  дуулиантай хэргийн дараа унасан байлаа.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)