Дэлхийн номын өдрийг улс даяар тэмдэглэнэ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг Дэлхийн ном болгон зохиогчийн эрхийн өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс ч үүнд нэгдэж жил бүр төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан энэ сарын 22-25-нд Дэлхийн номын өдрийг улс даяар тэмдэглэхээр болжээ. Эдгээр өдрүүдэд Монголын үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын зохиолчдын эвлэл, бүх аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрынхан үүнд оролцож, олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Номын баярт зориулсан үзэсгэлэн, уралдаанууд аймагт бүрт болох бол Улаанбаатарт хотын нийтийн төв номын санд яруу найргийн уншлага болох юм байна. Мөн Үндэсний номын сан болон Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна талбайд ирэх Мягмар гаригт хэвлэлийн газрууд, зохиолч, хэвлэн нийтлэгчид ном бүтээлээ олон нийтэд сурталчлах, худалдах өдөрлөг болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)