“Air China”, “Huawei”, “Bank of China” монгол залуусыг ажилд урьж байна

Хятад хэлээр суралцаж буй монгол оюутнуудад БНХАУ-ын компаниудад ажилд ороход туслах зорилготой хөдөлмөрийн яармаг өчигдөр Улаанбаатар хотод боллоо. Яармагт БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын Соёлын зөвлөх Ли Вэй яармагийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсыг “Бүс ба Зам” төслийн салшгүй нэг хэсэг, чухал хамтрагч. Төсөл хэрэгжсэнээр хоёр улсын харилцаа гүнзгийрнэ гээд, тэр үед хятад хэл эзэмшсэн боловсон хүчнийг БНХАУ-ын компаниудад ажилуулах боломж илүү өргөжинө гэж итгэж байгаагаа илэрхийлсэн юм.   

МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтээс зохион байгуулсан энэхүү яармагт урд хөршийн “Air China”, “Huawei Mongolia”, “Bank of China” зэрэг 30 гаруй компаниуд оролцлоо.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Гөлөгнүүд бүр уусгах нь ээ.

    2 10 Хариу бичих
    • tarhinii turaal

      2 0
    • hhha

      0 0