К.Мбаппе, А.Головины дээд амжилтууд

Францын  шигшээ, ПСЖ багийн тоглогч Килиан Мбаппе улсынхаа АШТ-ий 33 дугаар тойргийн тоглолтод “Монако” багийн хаалганд гурван гоол оруулснаар тус улсын түүхэнд дээд лигийн нэг улиралд 30 болон түүнээс дээш гоол оруулсан хамгийн залуу тоглогч боллоо. Энэ жил 20 настай тэрээр 26 тоглолтод оролцож, 30 гоол оруулаад байгаа юм.   

Харин өрсөлдөгч багаас гоол оруулсан  хагас хамгаалагч Александр Головин 2004 оноос хойш Францын дээд лигт нэг улиралд хоёр болон түүнээс дээш гоол оруулсан анхны орос тоглогч болсон байна. Түүнээс өмнө “Марсель”-д тоглож байсан Д.Сбчев ийм ажилт гаргаж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)