Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Монгол Улсын зэвсэгт хүчин Афганистан дахь НҮБ-ын энхийг сахиулах "Шийдвэртэй дэмжлэг" үйл ажиллагаанд оролцож буй. Уг энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцон үүргээ биелүүлсэн  дайчид эх орондоо иржээ. Тэднийг ЗХЖШ-ын удирдлага болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески нар угтан авчээ. Ноён Элчин сайд "Эх орондоо тавтай морил! Афганистанд албаа хаагаад ирсэн монгол цэргүүдэд талархал илэрхийлэх нь нэр төрийн хэрэг байлаа. Энх тайван, эрх чөлөө, аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө бид хамтдаа зогсоно" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоо нь 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн  ажиглагч 2 офицерыг анх удаа илгээснээс эхэлсэн түүхтэй бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацаанд БНАКУ, Баруун Сахар, Судан, Этиоп, Эритриа, Гүрж, Чад, БНӨСУ, Афганистан зэрэг улсуудад болон Судан Улсын Дарфур муж, хилийн маргаантай бүс нутаг болох Абией мужид явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаа, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан энхийг дэмжих 3 ажиллагаа, нийт 14 ажиллагаанд давхардсан тоогоор нийт 14000 гаруй цэргийн алба хаагч  үүргээ нэр төртэй гүйцэтгээд буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)