Дуучин Ц.Сарнай "Хуурч болохгүй" шинэ клипээ гаргалаа

"Sweetymotion" хамтлагийн шүтэн бишрэгчдэд хүргэх шинэхэн мэдээлэл байна. Дуучин Э.Ганболор саяхан амаржиж, үрийн зулай үнэрлэсэн бол дуучин Г.Сүндэрмаа "Яг түүн шиг" шоуны шилдгүүдийн тулаанд дахин өрсөлдөхөөр шаргуу бэлтгэж байгаа сурагтай. Харин хамтлагийн ахлагч, дуучин Ц.Сарнайгийн хувьд бие даасан уран бүтээлээ эхлүүлж байгаа юм. Тэрээр эхний уран бүтээл болох "Хуурч болохгүй" хэмээх цоо шинэ дуугаа дүрсжүүлэн цацлаа. Энэхүү дууны аяыг "Хурд" хамтлагийн гитарчин, Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр зохиож, үгийг Гэрэл бичиж, клипийг "ACE" энтертайнмэнтийн уран бүтээлчид бүтээжээ.

"Sweetymotion хамтлагийн клипний санд зохиолтой, жүжигчилсэн найруулгатай уран бүтээл тун ховор байдаг. Тэр ч утгаараа найруулагч Д.Тулга дуучин Ц.Сарнайг энэ удаад жүжиглэх нууц авьяасыг нь ил болгож, арай өөр талаас нь илүү шинэлэг өнгө төрхтэй гаргахыг зорьжээ.

Клипэнд шинэхэн хосуудын учрал дундуур өөр нэгэн эмэгтэй гэнэт гарч ирэн хуурч буй үзэгдлийг гаргажээ. Энэ үеэр Ц.Сарнай бүжигчин, жүжигчин М.Бямбааг тас хийтэл алгадаж хүртэл амжина. Хууралт хэмээн андуурсан бодлын учир зангилаа төгсгөлдөө аз жаргалтай хайрын түүх байх ажээ.

Сүүлийн үед "Тэнгэрээс буусан од" киногоороо үзэгчдийн талархлыг хүлээж буй "Хувьсал" продакшны жүжигчин, загвар өмсөгч О.Мөнхдалай ихэр залуугийн дүрд тун чадварлаг тогложээ. Ц.Сарнайг шинэхэн дурлалт залуутайгаа хэрхэн хоршин тоглосныг “Хуурч болохгүй” дууны клипнээс үзээрэй.

Дуучин Ц.Сарнай "Чин үнэнч хайртайгаа учирсан бол хайртай түүнийгээ хэзээ ч бүү хуураарай. Монголын минь ухаалаг залуус  нэг нэгэндээ үнэнч байж  хайр сэтгэл, халуун дотно харилцаагаа үргэлж бат бэх байлгаж үр хүүхдийнхээ өмнө  хариуцлагатай амьдарч, аз жаргалаар дүүрэн байх болтугай" хэмээн клипнийхээ нээлтийн үеэр хэлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ер нь хүүхдийг өөрөөр нь мэргэжилийг нь сонгуулах хэрэгтэй хуурч болохгүй дуучин болно гэж байгаа хүнийг хуурч бол гэсээр байгаад хуурч болгохоор дэмий

    0 0 Хариу бичих