Д.Тогтохсүрэн: Өргөдлөө өгсөн учраас орных нь хүн яригдаж таарах байх

Ерөнхийлөгч АТГ-ын удирдлагыг чөлөөлөх саналыг УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар АТГ-ын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй юм.

Томилгоотой холбоотой асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “АТГ-ын дэд дарга өргөдлөө өгсөн гэж сонссон. Гэхдээ энэ асуудлыг УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй. Өргөдлөө өгсөн учраас дараагийн даргын асуудал мэдээж яригдаж таарах байх. Прокурорын байгууллагын томилгоотой холбоотой асуудалд бид оролцохгүй” гэлээ.

Дашрамд, АТГ-ын даргад өмнө нь Б.Дашдаваа, Б.Ууганбаяр, Ж.Ганбаатар нарын нэр яригдаж байсан. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх хурандаа С.Ганбатыг зүтгүүлж байгаа аж. Түүний нэр өмнө нь яригдаж байсан ч ЖДҮХС-гаас зээл авсан эсэхийг нягталж үзэхээр болоод байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. huviin taksinii talaar ih muu medeelel ih yvuulaj bn tedgeer irged lizengeer ardaa olon ar geree tejeej yvaa huvi humuusiig guij zamaas chireed suulgaagui ard irgediin amidralaar oroldoh erh bgui shu avtobusaar uilchluuleh huvi hunii erhiin asuudal survaljlagch uchraa medehgui ymarch surguuli soel togsson medegdehgui ymnuud boroonii daraah moog shig chanargui surguuliin diplom nertei hunii urdaas asuult tavij chadahgui nevtruulgiinhe medeelliig zov bichij chadahgui baij huviaraa ajil hiij amidralaa avj yva taksi bolon hudaldaachin irgediig bitgii doromjilood muulaad gutaagaad hevlel medeellee dalimduulaad baigaarai

    0 0 Хариу бичих