Усны үнийг нэмж, литр тутамд нь 71 мөнгө болгоно

Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг нэмжээ. Тодруулбал, Хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өрхийн ахуйн хэрэглээний усны үнийг литр тутамд нь 71 мөнгө болгох аж. Харин бохир усны үнийг 58 мөнгө болгож нэмсэн байна.  Тэгвэл аж ахуйн нэгжийн хэрэглээний цэвэр усыг 18, бохирыг 20 мөнгөөр өсгөжээ. Түүнчлэн  Налайх дүүргийн өрхийн хэрэглээний усны үнийг 10 мөнгөөр нэмж, 58, бохирынхыг 36 мөнгө болгохоор болжээ.  Энэ шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.  Өнгөрсөн онд усны үнийг мөн нэмж 62 мөнгө болгож байсан юм. Усны үнэ нэмж буй шалтгааныг хотын төвлөрөлтэй холбон тайлбарладаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Бага бна ядаж 1төгрөг болгох хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  2. ger horoolliinhon 1 tugruguur avch baihad b3elen usaa hyamd avaad uregui ursgaad baigaa humuusd nemchihvel ih l us hemnegdene.

    1 0 Хариу бичих