Иран Пакистантай хамтарч хилийн цэргийн анги байгуулахаа зарлалаа

Пакистаны Ерөнхий сайд Имран Хан Иранд хоёр өдрийн айлчлал хийж байна. Тэрээр өнөөдөр Ираны оюун санааны удирдагч аятолл Али Хаменей болон Ерөнхийлөгч Хасан Роуханитай уулзаж хэлэлцээр хийжээ.

Уулзалт, хэлэлцээрийн дараа Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Пакистан улстай хамтарч, хилийн цэргийн нэгж байгуулах болсноо зарласан талаар RT агентлаг мэдээллээ.

Иран, Пакистаны хилийн орчим байрладаг зэвсэгт бүлэглэлүүд Пакистаны нутагт нэвтрэн алан хядах үйл ажиллагаа зохион байгуулдаг нь Исламабадын санааг зовоож буй. Ийм нэгэн халдлага өнгөрсөн долоо Белужистан мужид болж, олон хүн амь насаа алдсаны дараа Пакистаны тал Иранд хандан хил орчмын зэвсэгт бүлэглэлийг устгах талаар дорвитой анхаарч ажиллахыг уриалсан бөгөөд маргааш нь Имран Хан Тегеран руу айлчлал хийхээр мордсон юм. Албан ёсны мэдээлэлд Имран ханыг Ирантай хил орчмын аюулгүй байдал, зэвсэгт бүлэглэлүүдтэй хийх тэмцэл, бүс нутгийн асуудлаар хэлэлцээ хийсэн хэмээн мэдээлж байгаа юм.  Түүний хэлэлцээр тодорхой үр дүнд хүрснийг Ерөнхийлөгч Хасан Роуханигийн мэдэгдэл баталж байна. 

Хамтарсан анги нь хоёр улсын нутаг дэвсгэрт үйл ажиллаагаа явуулах эрхтэй байх бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)