Төмөр замын салбар 161.3 тэрбум төгрөгийн орлого олжээ

Эхний улирлын байдлаар төмөр замаар тээсэн ачаа 6.6 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 554.5 мянган хүн болжээ. Тээсэн нийт ачаанд дотоодын ачаа 41.2 хувь, экспортын ачаа 35.8 хувь, импортынх 10.4 хувь, дамжин өнгөрсөн ачаа 12.6 хувийг эзэлж байна. Төмөр замын тээврийн салбарын орлого 161.3 тэрбум төгрөг болсон аж.

Нэмж мэдээлэхэд, тээврийн салбар энэ оны нэгдүгээр улиралд 16 сая тонн ачаа, давхардсан тоогоор 42.2 сая хүн зорчигч тээвэрлэжээ. Ингэхэд өнгөрсөн оны мөн үеэс тээвэрлэсэн ачаа өсөж, зорчигчийн тоо буурсан аж. Өөрөөр хэлбэл, тээсэн ачаа хоёр сая тонноор өсөж, зорчигчид 4.8 сая хүнээр буурсан байна. Ингэснээр салбарын орлого 399.8 тэрбум төгрөгт хүрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)