ФОТО: Команд штабын сургуульд 900 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байна

Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулиар Хан-Уул дүүргийн Крокус төвд үргэлжилж байна.Команд штабын дадлага сургуульд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын  900 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна.

Удирдах бүрэлдэхүүн “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах үеийн Нийслэлийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, төр, захиргааны байгууллага, төрийн цэргийн байгууллагын удирдлага зохицуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлтийн дараах хор уршгийг арилгах цагийн байдлын дагуу ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ajilyn tsag 10.00d ehlene avto mashiny hodolgoon 10.00 d ehlene

    0 0 Хариу бичих