Зээлийн хүүгээр дэнчин тавьсан “ухаалаг” улс төр

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна. Өрийн дарамтад орж, зээлээс зээлийн хооронд амьдардаг иргэдэд энэ бол магнайг нь тэнийлгэсэн мэдээ. Харин санхүүгийн салбарынхны үзэж буйгаар зээлийн хүүг хууль баталж буулгах нь “Эдийн засгаа хөмөрч байгаа хэрэг" гэдэг тайлбар өгч буй.

Зээлийн хүү өндөр байх нь ерөөсөө  л бэлэн мөнгөний хомсдолоос үүдэлтэй. Аливаа банкууд зээл гаргахын тулд иргэдээс хадгаламж татна. Өнөөдөр хадгаламжийн хүү 13-14 хувь байгаа. Иргэдээс татсан энэхүү хадгаламжийн мөнгөө буцаан зээл болгон гаргахдаа банк зарим нэг зардлаа мэдээж нэмнэ. Жишээ татъя л даа. Хятадаас бараа аваад Улаанбаатарт ирж зарахдаа авсан үнэ дээрээ замын болон бусад төрлийн зардлаа нэмээд, бас ашиг олон үүднээс ч гэсэн үнээ нэмдэг. Түүн шиг банк үйл ажиллагааны зардал, эрсдэлийн зардал зэргээ тухайн иргэдээс татсан хадгаламж дээрээ нэмж тооцоод зээл гаргана. Өөрөөр хэлбэл, ажилчдын цалин, АТМ-ны тоог нэмэх, үйл ажиллагаагаа сайжруулах, баримт өгөх, цахилгаан, дулааны мөнгөө төлөх гэх мэт банк бас зардал гаргана шүү дээ.  Тэгэхээр нөгөө 13-14 хувиар татсан хадгаламжаа  зээл болгон гаргахад хүү нь дунджаар 18-19 хувь болж байгаа  юм. Тэгвэл одоогийн хэлэлцэх гэж буй хуульд дурдсанчлан 14 хувь руу хүү унавал ямар эрсдэлтэйг Монголбанкны Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл дараах байдлаар танилцуулсан юм. Тэрээр, “Арилжааны банкнаас олгосон зээлийн нөхцөл байдлыг харахад 18-19 хувийн хүүтэй зээл нь хэрэглээний буюу цалин тэтгэврийн зээл байна. Харин 14-15 хувийн буюу харьцангуй бага хүүтэй зээлийг томоохон аж ахуйн нэгжүүд авсан байдаг. Үүнээс харахад хэрэв энэ хууль батлагдвал иргэдийн зээл авах боломж хумигдана. Учир нь арилжааны банкуудад одоогийн олгож байгаа хүүтэй нь ижил тул аж ахуйн нэгжүүдэд зээл олгох нь мэдээж. Ингэхээр зах зээлд эргэлдэх бэлэн мөнгө ч хумигдана” гэсэн юм.

Зээлийн хүү буурах нь эдийн засгийн өсөлтөөс шууд хамааралтайг өнгөрсөн түүх  харуулсан. Ойрын жишээ л гэхэд 2016 онд эдийн засаг доод цэг рүү унахад, хүү эсрэгээрээ дээшээ чиглэж байлаа. Сүүлийн хоёр жилд экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ ч дэлхийн зах зээл дээр өндөр, экспорт ч түүхэн дээд амжилтад хүрсэн. Ингэхэд 20 хувьтай байсан хүү 18-19 хувь руу унасан. Энэ оны эхний улирлын байдлаар гэхэд 17 хувь руу буугаад байна. Ингэхээр яах аргагүй хүү буурах шалтгаан бол эдийн засгийн өсөлт юм. Тэгвэл зээлийн хүүг тогтоох гэдгийг салбарынхан улс төрийн зорилгоор гэж харж байна. Нэгэнт хэлэлцэхээр орж ирсэн энэ хуулийг гишүүд дэмжинэ, дэмжихгүй гэдэг л сонголтоор шийднэ. Хэрэв дэмжвэл эдийн засгаа хөмөрнө. Дэмжихгүй бол зээлийн хүү өндөр байхад дэмжээгүй иргэдэд “хайргүй”  гэсэн нэр зүүж, олон нийтэд үзэн ядагдана. Ингэхээр зээлийн хүүг дэнчинд тавиад их “ухаалаг” улс төр хийж байгаа хэрэг аж.

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Зээлийн хүү өндөр байх нь ерөөсөө л бэлэн мөнгөний хомсдолоос үүдэлтэй гэнээ ХАХА. 2017 онд 5 тэрбум, 2018 онд 6 тэрбум ам.долларын эрдэс баялгаа борлуулсан

    0 0 Хариу бичих
  2. Ymarch baisan buulgaad uzne dee. Odoo buh ym banknii medeld orchihood hetsuu bnoo. Hedhen ih mungutei humuusd l tsogilt bolno busdad ni harin davuu tal bolno. Eagle TV neg taliig barisan medeelel, uuruur helvel banknii ezdiin, dollariin ezdiin taliig barisan shudarga bus medeelel huchtei tsatsahaa bolison ni deer baih gej bodoj baina.

    0 0 Хариу бичих
  3. Уурлаж бухимдах юу байнаа угаасаа тэр ухаалаг улс төр чинь явагдана, энэ хууль чинь батлагдах нь тодорхой ингэж их ард иргэдийнхээ баатар болж байгаам чинь дэмжинэ ш дээ тайван байцгаа л даа!!! Тэгээп тэр хуулиа барад үзэцгээе, та нөхдийн хэлж буйгаар ААН үүд нь дарамтаас гарж амар сайхандаа жаргаад улс орон цэцэглэн хөгжвөл яасан гоё вэ эээ гялай гялай л болно ш дээ;)) Энэ мэт нөгөө өнцгөөс харсан, ул суурьтай, эрсдэл тооцсон нийтлэл, үзэл баримтлалыг бид бас л үзэж харж дотроо бодолтой л байх хэрэгтэй ш дээ. Тэгэээээ л шал балай дандааа л ингэж т1 тэж ууралж бухимдаж, олонд таалагдахгүй юм бичсэн ярьсан нэгнийгээ зүхэж байх гэж!!!! ёстой нэг таарч дээ үхэр царайлаад байдаг юм.. ;(( Энэ нийтлэл хэрэв захиалгат бол дажгүй судалгаатай л юм, захиалгат бус бол нийтлэлч нь овоо зоригтой юм хэхэ ийм үед ийм өнцгөөс бичихэд олонд чичлүүлж дуусна гэдгээ мэдсэн л байлгүй, овоо донги мэргэжилтэн юм..

    0 0 Хариу бичих
  4. ЭНЭ ХҮН УУЛ НЬ АЖЛАА МЭДЭЭД ЯРЬЖ БАЙГАА БАЙХДАА. ЭСВЭЛ ЗОРИУД ДОХИУРЫН ЭЗНИЙ ҮГЭЭР ЯРИАД БАЙГААМ УУ. БАНЗУУДЫН ТАЙЛАНГ ШАЛГАХААР ЦЭВЭР АШИГ НЬ 20,0-25,0 ТЭРБУМ ГЭЭД ТАЙЛАГНАСАН БАЙГАА. ЗҮГЭЭР ХҮНИЙ МӨНГИЙГ АВААД НӨГӨӨ НӨХӨРТ ӨГӨХДӨӨ ИЙМ ИХЭЭР ЛУЙВАРДАЖ БОЛОХГҮЙ ЭЭ Л ГЭСЭН ХУУЛЬ ШҮҮ ДЭЭ. ЮУН 19% БЭ. ХААНА ТИЙМ САРЫН 1,5%-ИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГООД БАЙГААМ БЭ. АВМААР БАЙНА. САРЫН 3,5-4% БУЮУ ЖИЛИЙН 42-48% ХҮҮ ТӨЛӨӨД БИЗНЕС ХИЙХ БИШ МӨНГӨ ХҮҮЛЭГЧИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА.

    0 1 Хариу бичих
  5. Захиалгатай нийтлэл оруулахаа боль. Банкинд тэр олон тэрбум хэвтэж байхаар хүмүүс бизнест хөрөнгө оруулаг улс хөгжиг. Аравхан банкны төлөө 1000 аар тоологдох аж ахуйн нэгж хохирч байна.

    0 0 Хариу бичих
  6. хятад хянаад болоод байнадаа

    0 0 Хариу бичих