Нөхөн сонгууль гэх их сунгаа

УИХ-ын 42 дугаар тойрог Хэнтийн нөхөн сонгууль МАН-д айдас, АН-д боломж, МАХН-д хонгилын үзүүр дэх гэрэл болж харагдаж байна. Энэ сунгаанд хэн ялахаас намуудын рейтинг бодитоор харагдана. Судалгааны байгууллагуудын гаргасан дүнгээр намуудын рейтинг бүхэлдээ унасан мэдээ бий. Эрх баригч гэдгээрээ МАН-ын нэр хүнд ч 2016 оны сонгуулийн үеийнхээс 10 гаруй функтаар буурсан үзүүлэлт ч харагдана лээ.  

Бүр төрийн эрх ээлжлэн барьж буй хоёр том намд итгэх иргэдийн итгэл өмнөхөөсөө алдарч, цагаан сонголт хийнэ гэх нэг хэсэг байхад нөгөө талд шинэ улс төрийн хүчин хүлээх хүмүүс ч байна. Ямар боловч УИХ-ын 42 дугаар тойрогт улс төрийн намууд хамгийн их анхаарал хандуулж буй. Тиймээс сонгуульд оролцохоо илэрхийлж, шил дараалан намынхаа бүтцийн байгууллагыг энэ өдрүүдэд хуралдуулж байна.

МАН үнэмлэхүй олонх учраас нөхөн сонгуульд оролцохгүй байж болох ч УИХ дахь намынх нь бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өрсөлд хэмээн шахаж байгаа аж. Гэхдээ тэрээр эцсийн шийдвэрээ гаргаагүй.  Энэ талаар У.Хүрэлсүх “Би биш намын Бага хурал, Удирдах зөвлөл хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ” хэмээн шийдвэртэй хариулт өгөөгүй байгаа юм. Үүнээс гадна Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг нэр дэвших санал тавьж байгаа ч тэрээр сонгуульд өрсөлдөх сонирхолгүй байгаагаа нэг бус удаа илэрхийлжээ.

Харин АН-ын генсек Ц.Туваан “Хэнтийн нөхөн сонгуулийг манай нам боломж гэж харж байгаа. Бид ялбал УИХ-д бүлэгтэй болно. Тиймээс нэлээд анхаарал хандуулж байна. Нэр дэвших боломжтой, Хэнтийд өндөр рейтингтэй 2-3 кандитат бий. Тэднийгээ нэгийг тодруулна. Нэр дэвшигчээ хуулийн заасан хугацаанд тодруулахаар төлөвлөсөн” гэлээ.

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус 7-р хуралдаан өнгөрсөн ням гаригт болсон. Хуралдаанаар, УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хэлэлцэж, оролцох шийдвэр гаргаад байна. Тус намын хувьд 42-р тойргийн нөхөн сонгуульд 2016 оны мөрийн хөтөлбөрөөрөө оролцох аж. Энэ тойрогт УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай өрсөлдөж, цөөхөн хүний саналаар ялагдсан Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар нэр дэвших магадлал хамгийн өндөр байна.

МАХН-аас Н.Энхбаяр дарга өрсөлдөхөөр сонгуулийн компанит ажлаа хэдийнэ өрнүүлээд эхэлжээ. Түүний ээжийн нутаг гэдгээрээ тэр Хэнтийд шинэ хүн биш гэдгээ нэгэнтээ хэлж байсан. Улстөрчдийн рейтинг судалгаагаар Н.Энхбаярын нэр хүнд өндөр байдаг. Хэнтийд ч энэ эрчээ алдаагүй гэдгийг зарим судалгааны байгууллагын гаргасан судалгаа харуулдаг. Тиймээс парламентад суудалтай хоёр том намаас нэр дэвшигчдэд “айдас” бий.

Гэхдээ Н.Энхбаярын хувьд нөхөн сонгуулийн өмнө шүүхэд дуудагдах магадлал өндөр. Нотолгоо, баримтгүйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүн гүтгэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай баримт сэлт бий аж.

Хэнтийн нөхөн сонгууль намуудын, улстөрчдийн хувьд “их сунгаа” болж байна. Нөхөн сонгууль улс төрийн намуудын рейтингийг тогтоох чухал сонгууль болно гэдгийг АН-ын дарга С.Эрдэнэ ч хэлж байх. СЕХ-ноос 29 нам, эвсэл нөхөн сонгуульд оролцох боломжтойг хэлсэн. Тэгвэл одоогоор энэ сунгаанд оролцохоо 14 нам, эвсэл бүртгүүлээд байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хүрэлсүх нэр дэвшээд хэрэггүй шүү. 1. ЗГ-ын ажил цалгардана. 2. МАН хангалттай олуул байхад 1 суудал байлаа ч яалаа. 3. Ман бусад намд боломж олголоо гээд л жудагаа харуулсан нь дээр юм шиг. Хүрэлсүх нэр дэвшиж яагаад ч болохгүй шүү. АН харин хоншоор дутах байлгүй. Ѳнгѳрсѳн 4 жилийг бодохоор л бас Эрдэнэ, Эрдэнэбат тэргүүтний МАНАН мафийн тѳлѳѳ гаргасан авирыг бодохоор хүйт дааж байна. Н.Энхбаяр дэвшвэл дэвшинэ л биз. Элдвээр АН-ын үе шиг боож хааж хэрэггүй шүү. Гараад ирвэл Баасанхүүг ард түмэн танихад хэрэгтэй, УИХд оюунаа уралдуулахад хэрэгтэй л юм. МАН намыг дэмжиж л энэ саналыг хэлээд байгаа юм шүү

    0 0 Хариу бичих
  2. ЭНХБАЯР ДАРГА УИХ-Д ГАРВАЛ ҮЙЛ ЯВДАЛ ЦААШАА ГОЁ ӨРНӨНӨ

    0 0 Хариу бичих
    • tenegteech tedniig bulaigaa duudaltsaj baih hoorond ard tumenii aj amidral tuildaa hurne harin ted yahchgui yagaad gevel tedend hamaa baihgui gadagshaa garaad amidralaa hoogood yavna.

      0 0