Загвар өмсөгчөөс тэргүүн хатагтай хүртэл: Меланья Трамп 49 хүрэв

Дөрөвдүгээр сарын 26-нд АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамп 49 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Словенийн загвар өмсөгч 2006 онд үл хөдлөх хөрөнгө, барилга, цэнгээний аж үйлдвэр дээр хөрөнгөө босгосон америк тэрбумтантай гэрлэсэн юм. Меланья бараг хоёр жил гаруй Америкийн Ерөнхийлөгчийн эхнэрт ирдэг үүрэг, хариуцлагыг шударгаар гүйцэтгэхээр хүчин зүтгэж байна.Ачаалал  хүндхэн тусч байгаа. Учир нь хүн толгойтой бүхэн л Доналд Трампыг шүүмжилж байж таашаал авах болжээ.Тэргүүн хатагтай үүний улмаас олон нийтийн сүлжээгээр  байнга дарамтлуулах болсон.Гоёл, хувцаслалтыг нь хэтэрхий дэгжин үнэтэй л гэнэ. Тэргүүн хатагтайн бэлтгэсэн Цагаан ордны Зул сарын чимэглэл хоёр дахь жилдээ аймшгийн кино шиг хэмээн шүүмжлүүлж байна. 

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа талд орж буй энэ хугацаанд Меланья бөөрөндөө мэс засал хийлгэж, нөхрийгөө жүжигчинтэй учир ургуулсан гэх шуугианыг даван тууллаа. Африкт айлчилж, АНУ ба Мексикийн хил дээрх цагаачдын төвөөр орж, ярилцлага өгөн  үүргээ амжуулсаар л явна.

Тэргүүн хатагтай Меланья Трамп Улаан өндөгний баярын  өндөг өнхрүүлэх тэмцээн дээр.

Меланья Трамп (охин нэр нь Кнавс) 1970 онд Югославт төржээ. Моделийн карьераа 16 насандаа эхлэв.

Playboy сэтгүүлийн модель Кайли Бакс,  Доналд Трамп, Билл Клинтон, Меланья Трамп U.S. Open теннисийн тэмцээн дээр, Нью-Йорк, 2000 оны есдүгээр сар

Меланья Трамп  Vogue сэтгүүлийн хавтсанд, 2005 оны хоёрдугаар сар

Меланья Трамп нөхрийн хамт Бүгд Найрамдах намын их хурал дээр

Меланья Трамп хүү Бароны хамт

Тэргүүн хатагтай  Меланья Трамп Кени улсад айлчлав, 2018 оны аравдугаар сарын 5

Меланья Трамп Иерусалимын Уйлааны ханын дэргэд, 2017 оны тавдугаар сарын 22

АНУ, Францын тэргүүн хатагтай  Меланья Трамп ба Брижит Макрон нар Ватерлоо концерт дээр

Меланья Трамп хоёр зууны өмнөх колончлогчдын хувцсаар гоён Кенид айлчлав, 2018 он

Меланья Трамп Израилийн  Ерөнхий сайдын эхнэр  Сара Нетаньяхугийн хамт, 2017 оны тавдугаар сарын 22


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)