ФОТО: "Монгол Улсын хаан наймдугаар Богд Жавзандамба хутагт" үзэсгэлэн нээгдлээ

ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын 150 жилийн ой энэ онд тохиож байна.Ойд зориулсан тусгай үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.Нээлтийн ёслолд Монголын Үндэсний Музейн захирал Д.Сүхбаатар, Монголын бурхан шашинтны төв хийд Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Төрийн соёрхолт, эрдэмтэн, түүхч О.Батсайхан болон олон эрдэмтэн судлаач мэргэдүүд цугларлаа.Тусгай үзэсгэлэнд хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилийн сүмбүм, Наймдугаар Богд Жибзундамба хутагтын шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүд, гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулгаас бүрдсэн түүхийн нэн үнэ цэнэтэй, ховор чухаг нийт 60 гаруй үзмэрийг дээжлэн тавьсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. улаан тахал комнистуудаас энэ зэргийн юм аваад үлдсэн байна.комнистууд хуучин шинэ гэхгүй чадалынхаа хэрээр устгах даалгавартай байсан юм гэнэлээ шүү.аюул.бүү март.

    0 0 Хариу бичих
  2. маш их хөөрөг байсан гэсэн яасан юм бол лавл талийгаач Монгол банкны захирал Чулуунбатад хатныхан хөөрөг байх шиг байсан ,мөн Дондогдулам хатны дээлийг эвдээд даалин хийсэн гэж байсан

    0 0 Хариу бичих