“Дархан” ба “мужаан” бэр

-фельетон-

Бүх юм шагналаас эхэлжээ. Ер нь, монголчууд эдийн засаг нь унаснаас болж сүйдэхгүй, угаасаа нээх муудаад байх эдийн засагтай ч биш. Харин шагналаас болж юм дуулгах улс. 

Манай улсын нэгэн сумынхан эмэгтэйчүүдээ шагнах ажил зохиосон байна. “Дархан бэр” шалгаруулна гэнэ. Энэ нь төмрөөр элдэв шалдав юм хийдэг, шанаганы иш хугарвал залгаад хадчихдаг эхнэрүүдийн нэр биш юм байна. Харин “Дар” (дарах, дарсан, дарагдсан, дармал?) гэсэн үгнээс гарсан гэх хүн ч байна. Нөгөө зарим нь “дарь” гэсэн үгнээс үүдэлтэй, олон хөвүүн төрүүлж, “муусайн хадмуудынхаа дор дарь булдаг”, тэдний эрх мэдлийг дэлбэлж хаядаг болоод тэр гэхийг ч сонслоо. Тэгж ярих юм бол “Дара Эх” болгож байгаа хэрэг гэж хэлэх хүн ч байна. Дарханыхан л бэрүүддээ янз бүрийн цол өгснөөс үүдэлтэй гэж мэтгэсэн  этгээд ч тааралдав. Ямарч байсан “дархан бэр” болох амаргүй, болзол мааш хатуу аж. 

Сумын даргын тушаалд зааснаар, дөрвөн хүү төрүүлсэн бэрийг шалгаруулна гэнэ. Улмаар дөрвөн хүүхдийн эцэг нь нэг эр хүн байх учиртай ажээ. Харин шалгаруулах, тэрнийх нь төлөө шагнах гээд байгааг бодоход тухайн нутагт ийм явдал их л ховор бололтой. Сүүлийн үед заавал эм хүн жирэмслэх, эр хүнээс жирэмслэх албагүй болсон нь үнэнтэй бөлгөө.

Болзол улам чангарсаар...Дөрвөн хүүхдийнх нь эцэг ба өөрийнх нь нөхөр хоёр нэг хүн байх ёстой юм байна. Цаашлаад нэг хадамтай гэдгээ нотариусаар батлуулж ирэх ажээ. 

Болзол бүүр чангарсаар, тэр дөрвөн хүүгийн дундуур завсар гарсан байх учиргүй аж. Энэ их чухал заалт. Юуны өмнө нэг эцгийн дөрвөн хүүхдийн дундуур амаржилгүй жил өнжихийг хоригложээ. Хоёрдугаарт, энэ завсарт өөр эцгийн хүүхэд гаргасан бол хүчингүй аж. Гуравдугаарт, хөвүүдийн дундуур охин хавчуулагдан төрсөн бол цол шагналаас хасагдана гэсэн үг. Эцэст нь, нэг эцгийн дөрвөн хөвүүн төрүүлэх явцад өөр хүнтэй түр суугаад эргэж (жирэмслэхгүйгээр) ирсэн бол мөн л завсардсанд тооцох юм байна.

Говийн нөхцлөөр “Дархан бэр” болох үнээрийн амаргүй. Алунгоо эх маань хүртэл тэнцээгүй хасагдсан гээд бодчих. Сумын засаг даргын цохолтод “...Иргэн Добугийн эхнэр Алунгоо таван хүүхэдтэй нь үнэн боловч дундуураа завсартай, улмаар сүүлийн гурван хүүхдийн эцэг тодорхойгүй тул “Дархан бэр” болох эрхийг нь хассугай. Нэхэмжлэгч Алунгоо нь дахин нэрээ дэвшүүлэх, давж заалдах эрхгүй болно. Цаашид “таван сумны домог” гэхчлэнгийн нотариатаар баталгаажуулаагүй гар бичмэл үзүүлж, сум орны удирдлагыг залхаахаа зогсоохыг шаардаж байна” гэжээ, базарваань хумпад!

Дархан бэр болох ихээхэн үр ашигтэй гэнэм. Юуны өмнө үнэмлэх, өргөмжлөлөөр шагнах юм байна. Хэрвээ, гэр бүлийн асуудалд ороолдох юмуу, хүүхдийнх нь эцгийн талаар хов дэгдвэл тэрхүү өргөмжлөлөө барьж очоод бутниргэх нигууртай ажаам. Улмаар, “Дархан бэр”-ийг гэр бүлийн дотоод асуудал шийдвэрлэхэд оролцох эрхийн мандат олгох тухай уг бичигт дурьджээ. (Сонгуулийн эрхийг дараа нь ярина)

Ямар ч сайхан шийдлийг муухай бэрхшээл дагаж ирдэг номтой. Дархан бэр дахиад хүүхэд гаргавал, эсвэл охин төрүүлээд эхлэвэл яах вэ? 

Ухаалаг дарга нар энэ асуудлыг тооцоолоогүй биш, тооцоолсон байна. Эхний ээлжинд монгол бөхийн уламжлалаар чимэг нэмнэ. “Улам нэмэх”, “саруул сайжрах”, “машид гайхуулагч” гэхчлэн, хүү нэмэхийн хэрээр чимэг нэмнэ. Харин “олныг баясуулагч” гэдэг чимгийг шийтгэлийн журмаар хэрэглэх болсныг дуулгая.

Хэрвээ хоёр дахь удаагаа “Дархан бэр” болсон тохиолдолд сонгох, сонгогдох эрх яригдана гэнэ. “Хошой дархан бэр” нь гэр бүлийн ямар ч гишүүнээр сонгогдох эрх эдэлж,“өрхийн тэргүүн”, хүсвэл “хадам ээж”, бүүр их хүсвэл “хадам аав”-аар ч сонгогдож болно гэсэн үг.

Нэг чухал юм мартах гэж байна. Дархан бэр охин гаргаад эхэлбэл түүнийг “хөдөлмөрийн сахилга батыг ноцтой зөрчиж, ажлын байрандаа тавих хяналтыг сулруулсан” үндэслэлээр цолыг бууруулж, “Дархан бэрийн үүрэг гүйцэтгэгч” болгох ба дутагдлаа засах, хугацаатай үүрэг өгнө гэнэ. Улмаар “Дархан бэр”-ийн үнэмлэх, өргөмжлөлийг ашиглах эрхийг нь тодорхой хугацаагаар хасна гэсэн.

Энэ бүхнийг үл хайхран хоёр дахь охиноо төрүүлбэл “Дархан бэрийн хэргийг түр хамаарагч” болтол тушаал бууруулан, хүүхдийнхээ хүйсийг солиулах боломж олгохоор тусгасан гэх. Эцэст нь “мужаан бэр” болтол тушаал бууруулах арга хэмжээнүүд тэнд байна.

Цаашдаа, “дархан бэр” төвтэй гэр бүл хөгжүүлэлтийн бодлого боловсруулжээ. Бодлого ёсоор бол “Дархан бэрийн хүүхдүүд хоорондоо гэрлэх явдлыг дэмжих” замаар цэвэр цусны элит гэр бүл гарган авах юм байна. Oh My God!

Амжилтандаа урамшсан дарга нар “Дархан хүргэн” төрүүлэх шинэ санаа сэдэн ажиллаж байгаа юм байна. Тэдний гаргасан болзлийн эхний өгүүлбэр “Дархан хүргэний хадам ээж нь заавал Дархан бэр байна...” гээд л эхэлж байна гэнэ. Oh Your God!

Цааш нь бичих үү, яахав?


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

  1. бүр гайхаад яг энэ ѳгүүлбэрийг дахин дахин уншлаа. ДАРХАН БЭРийн хүүхдүүд хоорондоо гэрлэж цэвэр цусны элит гэр бүл гэнэ үү????? юу вэ???? Хүү тѳрүүлсэн хүн нь энэ цолыг авах юм бол эрэгтэй хүнтэй эрэгтэй хүн гэрлэнэ гэсэн үг биздээ. Цэвэр гомо гей болгочихоод тэрийгээ элит гэхгээд байгаа юм биш биздээ айн! наад нийтлэлдээ анхаар! тэр хууль журам нь ч бас юувдээ

    0 0 Хариу бичих
    • Хоёр дархан ээжийн хүүхдүүд. Гэхдээ нэг тал нь алдаа гаргаад үүрэг гүйцэтгэгч болсон үеийнх нь охин.

      0 0
  2. Оюундарь гишүүн Сэлэнгэд Дархан бэрийг шалгаруулдаг болсон гэсэн, намынхнаа, өөрийг нь сонгох магадлалтай гэснээ л шалгаруулчихдаг гэнэлээ, сонгуулийн шоугаа хугацаанаас нь өмнө хийгээд сурчихсан ЖДҮчин шүү

    0 0 Хариу бичих
  3. Үнэхээр хөгжилтэй юм аа. Яг үнэндээ хөөрхий хэдэн муусайн хүүхнүүд нь хүүхэд гаргах гэж юу болдгийг бид өөрсдөө л мэдхээс өөр хэн мэдэх билээ. Хэдэн хүү гаргасан ч дархлагдаад чухам эрх дархтай болчихсон ээжийг энэ яваа насандаа ч хараагүй л юм байна. Хадмуудын хувьд хүнээсээ л болно. Тэдэнд бол бэр нь өөрөө таалагддаг эсэх нь болхоос ач нар нь таалагдахгүй байна гэж хэзээ ч байхгүй. Хөөрхийдөө тэр шалгуур өндөртэй уралдааных нь шагнал юу байсан юм болдоо зайлуул. Бас нэг хүний идэх уух арга л байсан байхДАА

    1 0 Хариу бичих
  4. Mashid gaihuulagch 1 darhan beriig medeh yum bna.Bnga tuuniigee yarina ooriigoo darhan ber gd ineed hurdeg bj bilee...

    0 0 Хариу бичих
  5. Цааш нь уншмаар л байна

    0 0 Хариу бичих
  6. Хүүхдийг хүйсээр ялгахаас ичмээр юм. Ямар 13-р зуун биш дээ. Тэр үед л дайнд явах цэрэг хэрэгтэй гэж тэгж байсан болохоос одоо бол тэнэглэл

    1 0 Хариу бичих
  7. АЛИАЛАГЧ ЦЭНДДОО

    0 0 Хариу бичих
  8. Үнэхээр явуургүй зүйлийг үнэхээр хоржоонтой инээдээр гаргажээ

    0 0 Хариу бичих
  9. yanaa bicheed baival khumuusiin bulkhaai nuudgai ni il garaad khetsuudnee .yaakhiim be odoo tegeed bolichikhoo .Ukhaantai ni oilgood ynz buriin aash aranshin gargakhaa bolino biz de kkkk.

    0 0 Хариу бичих
  10. Ажил хөдөлмөр хийхгүй амар хялбар аргаар амьдрах зам сонгож төрийн бус байгууллага нэртэй луйврын хэрэгслээ ашиглаж элдэв шагнал өргөмжлөлийг энд тэндгүй худалддаг. Тэр празитуудын шагнал өргөмжлөлийг худалдаж авч мөнгөө барж муу хшшхэн дээр ишигтэй ямааны гарз хиййхээ больчихвол аяндаа тэд дампуурна. Залилагчдыг тэжээхээ больё гэж уриалъя.

    3 0 Хариу бичих
  11. Goyo goyo

    0 0 Хариу бичих
  12. Malnuudaa xaxa

    0 0 Хариу бичих
  13. бич

    0 0 Хариу бичих
    • Mal n olshroh tusam humuun n mal bolood suraltsaad...66 say gesen mudhun + 3 say boloh n dee,

      0 0