Буцаан олголт авах иргэдийн материалыг банкуудад илгээсэн

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдан буцаан олголт авах иргэдийн эхний ээлж жагсаалтыг ТЕГ-аас зарлаад байгаа. Сургалтын төлбөрийн буцаан олголт иргэдийн дансанд орохгүй байна гэсэн мэдээллийн мөрөөр бид тус газраас тодруулав. 

"Нийслэлийн хэмжээнд эхний ээлж орж дууссан байна. Мөн Татварын албанаас Төрийн санд ирүүлсэн 2-р ээлжийн буцаан олголт авах иргэдийн материалыг журмын дагуу хянуулахаар арилжааны банкууд руу илгээсэн. Хянагдсаны дараа татварын буцаалтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол Нийслэлийн татварын газрын 11-318748 утсаар холбогдож тодруулаарай" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)