Давамгай байдалтай аж ахуйн нэгжийг тогтоолоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ээлжит хуралдаанаар Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ, газрын тосны бүтээгдэхүүний болон өндөгний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны ажлыг хэлэлцжээ. 

Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд “Сансар КаТВ” ХХК-г давамгай байдлаа алдсан, өндөгний зах зээлд “НВЦ трэйдинг” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож, газрын тосны бүтээгдэхүүний хүрээнд 90-с дээш октантай автобензин болон дизель түлшний бөөнөөр худалдаалах зах зээлд “Ай Си Ай Си” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр, онгоцны шатахууны зах зээлд “Мэргэван” ХХК-ийг давамгай байдлаа хэвээр хадгалж байгааг тус тус тогтоосон байна. Хуралдаанаар холбогдох шийдвэрийг гаргасан хэмээн тус газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс мэдээллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)