Дуучин Д.Жаргалсайхан загвар өмсөгч С.Сарнайд дуу зохиож өгнө

Үзэгчдийг амралтын өдөр цэнхэр дэлгэцийн өмнө уян цахим хуудаснаа талцуулдаг ширүүхэн өрсөлдөөнт “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ улирал өнгөрсөн амралтын өдөр “Боловсрол” телевизээр хүрч эхэлсэн. Энэ улиралд өмнөх гурван улиралд өрсөлдсөн 24 уран бүтээлчээс шилдэг найман оролцогч өрсөлдөж буйгаараа онцлог.

Энэ улиралд шүүгч Г.Ганхүүгийн хамт Монголын соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд болох “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин, дуучин Д.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Энхтуул нар шүүгчээр ажиллаж байгаа.

Эхний дугаарт дуучин П.Баярцэнгэл Bruno Mars болж, загвар өмсөгч С.Сарнай Lana Del Rey-д хувирч, жүжигчин Т.Бархүү “Никитон” хамтлагийн ахлагч дуучин Б.Батчулуунтай үзэгчдийг уулзуулж, дуучин Г.Сүндэрмаа LP болон , дуучин Б.Маралжингоо Amy Winehouse-г дахин амьдруулж, дуучин Б.Халиун Сэрчмаа, дуучин Б.Нацагдорж хүйсээ солин жаахан жин нэмсэн Beyonce болсон гээд шоу тэр чигээрээ л гэнэтийн бэлэг дүүрэн байлаа.

Шүүгчид оноогоо танилцуулах үеэр МУГЖ Д.Жаргалсайхан хамгийн бага оноо өгсөн оролцогчдоо дуу зохиож өгнө гэж амлаад, загвар өмсөгч С.Сарнайд дөрвөн оноо өгсөн юм. С.Сарнай энэ талаар цахим хуудаснаа ”Бүхэл бүтэн дууны үнэ цэнэтэй дөрвөн оноо авсандаа туйлын их баяртай байна” хэмээн бичжээ.

Учир нь загвар өмсөгч С.Сарнай чамгүй дуучин гэдгээ “Guys” хамтлагийн ахлагч, дуучин М. Мягмартай хамтран дуулсан “Байна уу Ээжээ” дуугаараа харуулан “Амин эрдэнэ”, “Заримдаа” зэрэг бие даасан уран бүтээлийн клипээ үзэгчдэдээ дэлгэсэн юм. Авьяаслаг, дайчин бүсгүй тун удахгүй шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авах нь ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. BARHUU.AMARHUU.GANTOGOO DANDAA GOMO BANDI NARIIN TEMTSEEN

    0 0 Хариу бичих