Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 17.5 хувиар өсчээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 17.5 хувиар өсч, 3.8 их наяд төгрөг хүрлээ. Салбарын үйлдвэрлэл өсөхөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Мөн нүүрс олборлолт 64.9 хувиар, металлын хүдэр олборлолт 1.4 хувиар өссөн байна. Түүнчлэн хайлуур жонш, газрын тос, молибдений баяжмал, алт зэрэг бүтээгдэхүүний олборлолт 4.2-30.1 хувиар буурчээ. 

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт шар айраг, вакум цонх, хаалга, ноолууран сүлжмэл эдлэл, банш, бууз, самнасан ноолуур, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2-97.1 хувиар өсөөд байгаа юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)