“Ливерпүүл” Ю.Клоппын удирдлагад жил бүр Евроцомын тэмцээнд финалдаж байна

Английн хөлбөмбөгийн “Ливерпүүл” баг өнгөрсөн шөнө Испанийн “Барселона”-г 4:0-ээр хожиж, “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод шалгарч үлдсэн билээ. Ер нь “Ливерпүүл” Ю.Клоппыг ирснээс хойш жил бүр Евроцомын тэмцээний аваргын төлөө шалгарч байна. 2016-2017 оны улиралд Европа лиг, 2017-2018, 2018-2019 оны улиралд “Аваргуудын лиг”-т финалджээ.

Энэ хугацаанд тэд Евроцомын тэмцээний хоёр тоглолтын нийлбэрээр тооцдог шатанд нэг ч удаа хожигдоогүй ч нэг ч цом хүртэж чадаагүй. 2017 онд Европа лигийн шигшээд испанийн “Севилья”-д хожигдсон бол өнгөрсөн жил “Аваргуудын лиг”-ийн финалд “Реал”-д хожигдсон. Энэ жил “Аваргуудын лиг”-т мөн аваргын төлөө тунаж үлдсэн тэд хар цувралаа зогсоохыг хүсч буй нь дамжиггүй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)