Иран цөмийн хэлэлцээрээс хэсэгчлэн татгалзаж байгаагаа зарлалаа

Иран улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай “Зургаан улсын хэлэлцээр”-ээс хэсэгчлэн татгалзаж байгаагаа зарлалаа. Тэд ОХУ, Их Британи, Франц, Герман, БНХАУ-ын ЭСЯ-нд дээрх шийдвэрээ бичгээр мэдэгдсэн байна. Исламын Бүгд найрамдах Иран улсын төрийн мэдлийг IRIB телесувгаар ингэж мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжиллаа. Тегеран гэрээгээр хүлээсэн үүргүүдийн “Баяжуулсан уран болон хүнд усны нөөцөө хорогдуулах” заалтаас гарч байгаа юм байна. Дээрх хэлэлцээрт АНУ байсан ч нэг талын санаачилгаар гарсан тул Вашингтонд дээрх мэдэгдлийг албан ёсоор хүргүүлээгүй аж. Өөрт нь тавьсан хоригуудыг цуцалсны хариуд Тегеран цөмийн хөтөлбөрийн хөгжүүлэлтээсээ татгалзахаар уг гэрээнд заасан байсан. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр хэлэлцээрээс нэг талын шийдвэрээр гарч байгаагаа зарлаж,  Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нь АНУ нисэх онгоц зөөгч “Авраам Линкольн” хөлгөө бөмбөгдөгч онгоцуудын хамт Ираны эрэгт байрлуулахаар болсныг зарласан учир Иран ийнхүү хэлэлцээрээс хэсэгчлэн татгалзахаар болжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)