Л.Моурагийн хет трик Тоттэнхэмийг шигшээ тоглолтод хөтөллөө

“Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд учраа таарсан Английн Тоттенхэм, Голландын “Аякс” багийн тоглолт өнгөрсөн шөнө болж, Английн баг 3:2-оор хожин аваргын төлөө шалгарч үлдлээ. Тоттенхэмийн Лукас Моура энэ тоглолтод хет трик хийж, гол үүрэг гүйцэтгэсэн байна. Хоёр тоглолтын нийлбэр дүн 3:3 тэнцэж, “Тоттенхэм” өрсөлдөгчийнхөө талбайд олон гоол оруулсан гэдгээр ялагчаар тодров.  Л.Моура хоёрдугаар үеийн эхэнд 205 секундын зайтай хоёр гоол оруулж, улмаар нэмэлт цагийн зургаа дахь минутад хожлын гоол оруулж, тоглолтын гол баатар болжээ.

  Аякс /Голланд/ – Тоттенхэм /Англи/ 2:3 (2:0, 0:3)

Тавдугаар сарын 8, 2019, «Амстердам Арена» цэнгэлдэх

Гоол:

1:0 – 5 де Лигт, 2:0 – 35 Зиеш, 2:1 – 55 Лукас Моура, 2:2 – 59 Лукас Моура,2:3 – 90 Лукас Моура.

Аякс – Онана, Мазрауи, де Лигт, Блинд, Тальяфико, Шене (Велтман, 60), де Йонг, Тадич, Зиеш, ван де Бек (Магальян, 90), Дольберг (Синкгравен, 67).

Тоттенхэм – Льорис, Триппьер (Ламела, 81), Алдервейрелд, Вертонген, Роуз(Дэвис, 82), Сиссоко, Эриксен, Алли, Сон Хын Мин, Ваньяма (Льоренте, 46), Лукас Моура.

Шар хуудас:

Сиссоко (16), Дольберг (50), Роуз (76), Зиеш (77), Онана (90).

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)