Зэсийн экспорт 30.5 мянган тонноор нэмэгджээ

Энэ онд манай улс зэсийг тонн тутамдаа 6272.2 ам.доллар, экспортын хэмжээг 1.4 сая тонн байхаар тооцож, 1.3 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр болсон.

Он гарснаар эхний дөрвөн сарын байдлаар 489.1 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон. Энэ нь  өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.5 мянган тонноор их байгаа юм. Ингэснээр зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 672.6 сая ам.доллар байсан бол тайлант сард 701.4 сая ам.доллар болжээ. Нэмж мэдээлэхэд, өнөөдрийн байдлаар Лондонгийн металын бирж дээр зэсийн ханш 6135 ам.доллар байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)