ТОЙМ сэтгүүлийн шинэ дугаар: СЭТГЭХҮЙН СОЛИОРОЛ

Саяхныг хүртэл гар утас холыг ойртуулж байсан бол одоо ойрыг холдуулж байна. Манай улсад гурван иргэн тутмын хоёр нь цахим сүлжээ ашиглаж, энэ төрлийн гэмт хэрэг ч газар авах боллоо. Монгол Улсад 2018 оны байдлаар 2.2 сая иргэн фэйсбүүк ашиглаж, гар утасны 4.3 сая хэрэглэгч байгаа судалгаа гарчээ.

Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүл цахим орон зай, технологийн ертөнцөд төсөөлшгүй олон нээлтүүд гарч, түүнээс ч дутахгүй асуудлууд олон нийтийн сүлжээнд хөвөрч байгааг энэ дугаартаа онцоллоо. Монголчууд бидний сошиал медиа хэрэглээ дэлхийн хаана нь явааг, дэлхий нийт цахим халдлагаас хэрхэн сэргийлж байгааг, хамгийн гол нь олон нийтийн сүлжээг хянах чиглэлд төр, засаг ямар арга хэмжээ авч буйг багцлан хүргэхээр зорьсон юм.  

Түүнчлэн сэтгүүлч Г.Сонинбаярын “33 их наядыг далдалсан ил тодын хууль”, Х.Батсайханы “Интернэт дэх дангааршил” нийтлэлийг “Зүг чиг”, “Тэд” булангаас унших боломжтой. Мөн “Бид”, “Ахуй” булангаас олон сонирхолтой нийтлэл уншаарай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)