А.Загитова уран гулгагчдын чансааг тэргүүллээ

Тэшүүрийн олон улсын холбоо (ISU) уран гулгагчдын шинэчилсэн чансааг танилцууллаа.

Эмэгтэй уран гулгагчдын чансааны нэгд Оросын Алина Загитова оржээ. Энэ жилийн дэлхийн аварга бараг мянган оноогоор япон бүсгүй Сатоко Мияхараг илүүрхжээ. А.Загитовагийн оноо 4510, Мияхарагийнх 3459 байгаа юм.

Чансааны гуравт Евгения Медведева (3384) багтжээ.

Чансааг гаргахдаа, 2019 он болон өмнөх жилийн олимп, дэлхийн аваргын тэмцээнүүд, Гран-при олон улсын тусгай тэмцээний оноог тооцжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)