Нохой зодооны домогт тамирчин дэвжээн дээрээ нас барлаа

Мексикийн мэргэжлийн бөх, энэ төрлийн спортынхоо домогт тамирчдын нэгт тооцогддог Сезар Гонзалес Баррон Англид болсон шоуны үеэр дэвжээн дээрээ амиа алджээ. “Мөнгөн хаан” хэмээх дэвжээний нэрээрээ алдаршсан тэрээр энэ жил 51 настай байсан бөгөөд Лондоны хойд хэсэгт орших Раундхаус спортын ордны дэвжээн дээр сүүлийн тулаанаа хийжээ. Тэрээр тулааны үеэр дэвжээн дээр хүчтэй унаад босч ирээгүй аж.

Сезар Гонзалес Баррон Мексикийн хамгийн алдартай хүмүүсийн нэг, мэргэжлийн бөхийн дэвжээнээс гадна кинонд тоглосон алдартан байсан аж. Тэрээр 2005 онд инээдмийн жүжигчин Жек Блэктэй хамт "Суперначо" (Nacho Libre) хэмээх кинонд догшин Рамзесын дүрийг бүтээж байжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)