Баянзүрх хайрханд 200 ширхэг улиас мод тарьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтийн мод тарих үндэсний өдөр болгосон билээ. ‘’Мод тарих үндэсний өдөр’’-т Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын хамт олон идэвх санаачлагатай оролцлоо.

Тухайлбал, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргынТамгын газрын хэлтэс, албад хамтран Баянзүрх хайрханы өвөрт 200 ширхэг улиас модыг тарив хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)