Памела Андерсон хоригдож буй Ассанжийг эргэжээ

WikiLeaks-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг шоронд эргэж очсон анхны сошиал од-оор Памела Андерсон тодорлоо. Жүжигчин, продюссер Памела Андерсон Ассанжтай уулзсаныхаа дараа “Бид түүнийг хамгаалж, түүнийг аврах хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд хэлжээ. Памела Андерсон Ассанжийн хамтрагч, WikiLeaks-ын ерөнхий эрхлэгч Кристинн Храфнсонтой хамт Ассанж дээр очсон бөгөөд өнгөрсөн пүрэв гарагт болсон уг уулзалт маш богинохон болсон гэнэ. Кристинн Храфнсон “ Жулиан Ассанжийг хорьж буй нь шударга бус зүйл, энэ бол жигшүүрт гэмт хэрэг” гэж бодож буйгаа илэрхийлээд түүнийг шоронд хорих нь нийгэмд сайнаар нөлөөлөхгүй, мэдээж хоригдлоо гээд Жулиан Ассанжийн зориг мохохгүй хэмээжээ.

Жулиан Ассанж одоо Лондон хотын Белмаршийн хорих ангид 50 хоног хоригдох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 50 doloo honog buyu 11-sar

    0 0 Хариу бичих