GOT-ын жүжигчид Хаски нохой худалдаж авахгүй байхыг уриалжээ

HBO-ын алдарт цуврал Game of Thrones –ийн жүжигчид үзэгч, фенүүддээ зориулан уриалга гаргалаа. Тэд тус бүтээлд бэлгэдлийн дүр зэрлэг чоно (dire wolf) буюу бодит амьдрал дээрх хаски нохдыг худалдаж авахгүй байхыг хүсчээ.

Та манай цувралын фен, үнэнч үзэгч төдийгүй цувралд маань гардаг зэрлэг чонын дүрийг ч хайрладаг нэгэн бол хаски нохойгоор гангарах трендэд битгий нэгдээч гэж хүсэх байна” гэж GOT-ын Броннын дүрийг бүтээсэн жүжигчин Жероми Флинн уриалсан байна. Амьтны эрхийг хамгаалах PETA байгууллагынхан жүжигчин Флиннээс ийм хүсэлт тавьсан аж.

Учир нь уг цуврал анх цацагдсан 2011 оноос хойш зөвхөн Англи улсад гэхэд гудамжинд хаягдсан хаски нохойн тоо өмнөх жилүүдийнхээс даруй 420%-иар илүү гарчээ. АНУ-ын Лос Анжелес хотод орон гэргүй, хаягдсанд тооцогдсон хаски нохойн тоо 2013 онд ч өмнөх жилүүдийнхээсээ 3 дахин их гарсан гэдгийг амьтан хамгаалагчид мэдэгдээд байна.

Цуврал гарахтай зэрэгцэн хөөрсөн сэтгэлээр худалдан авч тэжээсэн гөлөг нь том болох, эсвэл нохой тэжээх сонирхол, цаг зав нь амжаагүйн улмаас тэжээвэр амьтнаа шууд гудамжинд хаях, гэрээсээ хөөх зэрэг харгис үйлдэл гаарах болсон нь үзэгчдийн сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй гэнэ. Энэ төрлийн сэтгэл хөдлөл, түүнээс үүдсэн гунигт тавилантай болсон амьтдын жагсаалт богино бишээ.

GOT цувралд Тирион Ланнистерийн дүрийг бүтээсэн Петер Динклэйж 2017 онд яг энэ сэдвээр үзэгчдийг уриалж нохой тэжээх гэдэг сэтгэл хөдлөлөөр шийддэг зүйл биш гэдгийг анхааруулахыг хичээж байсан юм. Харамсалтай нь нэр хүндтэй жүжигчид, амьтан хамгаалагчдийн гуйлт, уриалгыг үл хайхарсан олон мянган фенүүд түр зуурын сэтгэл хөдлөлдөө автан худалдан авсан нохойноосоо уйдах, дараагийн сонирхол нь гарч ирэхтэй зэрэгцэн шууд гудамжинд гаргаж хаях явдал алга болохгүй байгаа ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Хаски бол үнэн дүп нохой л доо нэг л өдөр эзнээсээ зугтаад гүйгээд явчихав мөн өөрөөсөө хүч чадлаар бага санагдсан амьтад түүнчлэн хүүхдэд хүч чадлаа үзүүлсэн статистикаараа дэлхийд толгой цохидог эргүү нохой худлаа гэвэл хүүхдэд хамгийн их халдсан нохой гээд гүүглдээд үзчээрэй

    0 3 Хариу бичих
    • Хайрлаж тэжээж ирсэн Хаски нь гүйгээд явчихсан өчнөөн хүмүүс бий зарим нь алдцан гэж боддог гэвч уг нохой. инстект өгөгдлөөрөө зайлж байгаа

      0 1
  2. Би 1000н найз д байна. Ирээд ав

    0 0 Хариу бичих
  3. яаг үнэндээ.хаски нохой маш ухаантай хүний ямар ааш зантай байгааг хараад мэддэг.өөрийгөө маллаж чадахгүй хүүхэдэд нохой авч өгдөг бол маш буруу.15 насхүрсэн хүүхэдэд авч өгвөл.амьтаныг хайрлах сэтгэлтэй болоод дараа нь хүн харйлаж сурдаг юм ямар нэгэн амьтан тэжээдэг хүмүүс маш зөөлөн сэтгэлтэй өрөвч хүмүүс байдаг юм билээ

    2 0 Хариу бичих
  4. УБ-д ч ялгаагүй,охин гөлөгнүүдийг гудамжинд шууд золбин нэртэй хувь заяатай нь эвлэрүүлээд хаядаг гашилсан тархитай,үр дагаварынх нь тухай бодох тэнхэлгүй орк шижтэй-хүнэн-цэрууд маш олон.

    14 0 Хариу бичих
  5. Yoo ter olson haskinudasa negiig ugchidgui l ym bhda kk

    0 0 Хариу бичих
    • Nohoind mungu bish hairlah ezen l heregtei bdag ym chinii her bayn baih ter nohoind hamaagui 2 malaa

      0 0
    • Гудмаар дүүрэн хаски байна, үнэхээр хаскид хайртай тэжээмээр байгаа юм бол гудамжнаас аваач.

      1 0
    • nohoi avah mungugui bol tsaashdaa yaj tejeeh gsn yum be

      30 0