Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдаан боллоо

Монголын морин спорт уяачдын холбооны анхны тэргүүн Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины  уралдаан өчигдөр Хүйн долоон худагт боллоо. Их нас, соёолон, эрлийз дунд нас гэсэн гурван насны морьдын уралдаан болсон юм. Энэхүү уралдааны эрлийз дунд насны морьдын уралдаанд УИХ-ын гишүүн Я.Содбаатар хонгор морио хоёрт хурдлуулжээ.

Гурван насны морьдын уралдааны айргийн тавд хурдалсан морьдыг танилцуулъя.

Эрлийз дунд нас:

1.Төв аймгийн Заамар сумын харьяат Ч.Уламбаярын сартай улаан хээр.

2.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, Я.Содбаатарын хонгор.

3.Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн алдарт уяач Б.Мөнхбаярын хээр.

4.Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Ц.Хүрэлтулгын хүрэн.

5.Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Г.Батбаатарын хээр.

Их нас:

1.Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат, нийслэлийн алдарт уяач О.Рэнцэнжүгдэрийн бор.

2.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул тод манлай уяач Т.Галбадрахын бор.

3.Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Ш.Мөнгөншагайн зээрд

4.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн алдарт уяач Т.Ууганбаярын халтар.

5.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул улсын алдар уяач З.Батбаярын хээр.

Соёолон:

1.Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр.

2.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн алдарт уяач С.Баярсайханы бор.

3.Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын халтар.

4.Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул манлай уяач П.Одонбаатарын халтар.

5.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн алдарт уяач Т.Төрмөнхийн сартай хонгор.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)