Хөөн хэлэлцэх хугацаа ба Улсын дээд шүүхийн тайлбар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн батлах явцад УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хөөн хэлэлцэх хугацааг хэрэг гарсан үеэс шүүхээр шийдэгдэх хүртэлх хугацаанд тооцдог болох горимын санал гарган батлуулсан гэх хардлагад өртөөд байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өчигдөр мэдээлэл хийхдээ,

-Яагаад ингэж өөрчилсөн гэхээр тухайн үед прокуророос хүнийг яллагдагчаар татаад хорьж, мөрддөг. Бүх насаасаа шахам яллагдагчаар татагдаад, хөөх хэлэлцэх хугацаа нь мөрдөх байгууллага дээр зогсчихдог учраас хөөн хэлэлцэх хугацаанд нь бариулж, мөрдөх ажиллагааг яаравчлуулдаг болъё гэсэн юм. Тэгэхгүй бол хөөн хэлэлцэх хугацаа 24 сар нэртэй боловч Ерөнхий прокурорын шийдвэрээр цааш нь хугацаагүй хорих заалтууд байгаа. Хоёрдугаарт, 2002 оны болон 1986 оны Эрүүгийн хуулиуд дээр бидний өөрчилснөөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж байсан юм. Үүнийг өөрчилснөөр 10 мянга гаруй хэрэг түдгэлзсэн. 

Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй байна гэдэг нь тухай хүн насаараа гэмт хэрэгтэн болох эрхээ эдэлж чадахгүй, гадаад руу явж чадахгүй байдалд байна гэсэн үг. 

Гуравдугаарт, мэргэжлийн хяналттай холбоотой их зүйл явж байна. Тэр хүмүүсийн нэг нь надтай нэг төгсөлтийнх. Надтай хамт төгссөн 130 гаруй хүнийг хэрэг төвөгт холбогдохоор Раднаасэд ард нь байна гэдэг явдал бол байж боломгүй зүйл хэмээн ярьсан.

Тэгвэл,  Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйл буюу хэргийг хөөн хэлэлцэх хугацааг Улсын Дээд шүүхээс хэрхэн тайлбарласныг хүргэж байна.

 2002 ОНЫ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 72 ДУГААР ЗҮЙЛИЙГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР:

3.Эрүүгийн хариуцлагад татах хугацаанд гэмт хэрэг гарсан өдрөөс эхлэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаа хамаарах тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол уг нөхцөл шалтгаан илэрч тогтоогдсон шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг үндэслэн шийдвэрлэнэ.

3.1.Шүүх хэргийг хүлээн авсны дараа хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон бол яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн үед анхан шатны шүүх хуралдаанаас шүүгч захирамж, шүүх тогтоол гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно.

3.2.Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдаж байх үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд тухайн шатны шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгосон магадлал, тогтоол гаргана.

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ene muu hogiin amitan hamt avilga avsan bolohoor hamgaalaad baigaa yum

    0 0 Хариу бичих
  2. Энэ хууль том гаруудад ингэж үйлчилдэг юм байна.Борчуудад бол хэр хамаарч хэрэгжиж ирсэн юм бол.Ер нь томоохон юм цохисон буюу том хэрэг үйлдсэн том гаруудад бол ашигтай л хувилбартай юм байна.Торгосныг шүүхээр шийтгүүлсэнд ороод явчвал мөнгөтэй хулгайчийг давруулах хууль бололтой

    0 0 Хариу бичих