“Ливерпүүл” Мадридад талбайн эздийн хувцас солих өрөөг ашиглана

“Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтын зохион байгуулалтын талаарх зарим мэдээлэл ил болжээ. Тухайлбал, Мадридад болох тоглолтод “Ливерпүүл” талбайн эздийн /”Атлетико” Мадрид/ ашигладаг хувцас солих өрөөг ашиглахаар болсон байна. Албан ёсоор бол уг тоглолт “Тоттенхэм”-ийн талбайд болж байгаа гэж тооцогдож байгаа ч аюулгүй байдлыг хангах үүднээс ингэж шийджээ.

Хөгжөөн дэмжигчид хоорондоо ойрхон байрлавал үймээн гаргах магадлал ихэсдэг байна. “Тоттенхэм”-ийн хөгжөөн дэмжигчдэд цэнгэлдэхийн хойд хэсгээр суудал хуваарилсан. Тиймээс “Ливерпүүл”-ийн хөгжөөн дэмжигчид өмнөд хэсэгт суудал хуваарилсан бөгөөд багийн хувцас солих өрөө нь энэ хэсэгт илүү ойр байрлалтай байхыг бодолцжээ.   

Шигшээ тоглолт ирэх сарын 1-нд Мадрид хотын “Ванда Метрополитано” цэнгэлдэхэд болно.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. goy

    0 0 Хариу бичих