Чингэлтэй дүүргийн ЕБС-уудад цахим элсэлт зохион байгуулж байна

Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас Улаанбаатар хот дахь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ жил нэгдүгээр ангийн элсэлтийг тавдугаар сарын 13-27-нд зохион байгуулах бөгөөд зургаан настай 38232 хүүхэд элсэх аж.Түүнчлэн энэ жил Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад цахим элсэлтийг зохион байгуулж байна.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг: “2019-2020 оны нэгдүгээр ангид элсэн сурагчдын бүртгэлийг цахим хэлбэрээр явуулахаар зэхэж байна. Үүнийг зөвхөн Чингэлтэй дүүрэгт зохион байгуулж, ямар нэг бичиг баримт шаардахгүйгээр бүртгэлийг хийнэ” гэв.

Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 15 сургуульд цахим бүртгэл зохион байгуулж байгаа. Мөн эцэг эхчүүд нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдээ уламжлалт байдлаар бүртгүүлж болно гэлээ.

 Эцэг эхчүүд parent.esis.edu.mn хуудсаар бүртгүүлсний дараа хүүхдийн мэдээллээ оруулж, сургуульдаа бүртгүүлэх хүсэлтээ явуулах юм.  

Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар

Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар

3x4 хэмжзэтэй 1 хувь цээж зураг. шаардлагатай тохиолдолд сургууль нзмэлт материал шаардаж болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)