"Ялалтын баяр"-аар Казахстанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтийг хаажээ

Энэ сарын 9-ний өглөө Казахстанд зарим сонин, сэтгүүл, сайтуудыг хаажээ. Хаагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд эрх баригчид сүүлийн хэдэн долоо хоногийн турш Казахстаны нийгэмд үүсээд байгаа эсэргүүцлийн уур амьсгалыг илүүтэй түгээдэг гэж үзсэн учраас хэвлэл мэдээллийг нь хаасан гэж үзэж байгаа юм байна.

Ер нь эрх баригчид интернэтийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хаах, цахим хуудсуудын үйл ажиллагааг зогсоох явдал Казахстанд олон жил үргэлжилж байгаа юм байна.

Энэ удаагийн ээлжит хаалт нь тавдугаар сарын 9-нд болсон бөгөөд эхлээд мэдээллийн цахим хуудсуудад нэвтрэх боломжгүй болсноо дараа нь олон нийтийн сүлжээнд нэвтрэх боломжгүй болсон байна.

Интернэтийн эрх чөлөөтэй байдалд судалгаа хийдэг NetBlocks агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн хязгаарлалт нь интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдийн зүгээс тавигдсан бөгөөд тэндээс зарим нэг сайтад нэвтрэх боломжгүй болгосон байсан аж. Провайдеруудыг ийм үйлдэл хийхэд хүргэж чадах субъект нь төр буюу эрх баригчид юм байна.

Хаагдсан сайтуудын нэг болох Vlast.kz цахим хуудасны ерөнхий захирал Вячеслав Абрамов “Бидний хувьд энэ удаагийн хаалт багагүй гэнэтийн зүйл байлаа. Учир нь манай сайт өмнө нь бараг хаагдаж байгаагүй юм. Хамгийн сүүлд 2016 онд, Гульжан Ергалиевын зохион байгуулсан газрын хэлэлцүүлэг, эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр хаагдаж байсан. Тэр үед манайхтай адил олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хаагдаж байсан. Энэ удаагийнх ч гэсэн ДКВ /“Демократический выбор Казахстана” буюу Казахстаны ардчилсан сонгууль/ байгууллагын зохион байгуулж байгаа эсэргүүцлийн үйл ажиллагаатай холбоотой нь гарцаагүй” хэмээн ярьжээ.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)