НББСШУ-ны ирц хүрсэнгүй

УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 11.00 цагт болох тов гарсан ч гишүүдийн ирц хүрсэнгүй. Төрийн ордонд өнөөдөр үдээс өмнө нэг Байнгын хороо хуралдах байсан ч ийн гишүүд цугласангүй.

Уг нь Байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүн 2018.06.26-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
-Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотод зохион байгуулагдах Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүлгийн парламентын хоёрдугаар чуулганы бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нарын мэдээллийг сонсох байсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)