Хүүхдүүд нь сүрьеэгээр өвчилсөн 15-р сургуулийн асуудлаар сайд нар тайлбар хийлээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн сурагчид сүрьеэгээр өвчилсөн тухай мэдээлэл өнөөдөр олны анхаарлыг татаж байна. Энэ асуудалтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар мэдээлэл өглөө. 

Ё.Баатарбилэг: -Өнгөрсөн долоо хоногт намайг орон нутагт ажиллаж байхад энэ тухай мэдээлэл ирсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргатай өчигдөр уулзаж мэдээлэл авсан. Хүүхдүүдэд нь шинжилгээ хийгээд ажиллаж байгаа юм билээ. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт удахгүй гарна. Түүний дараа шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Энэ сургуулийн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэх юм бол тэр дагуу арга хэмжээ авна. Манай яам сургалтын байгууллагыг хариуцаж ажилладаг учраас тэнд сурч байга хүүхдүүдийн хичээлийг тасалдуулахгүй байхыг хүсч байна. Ялангуяа энэ цаг үе бол төгсөлт ойртсон хамгийн чухал үе. 

Д.Сарангэрэл: -Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны шуурхай албаныхан 15 дугаар сургууль дээр ажилласан. Мөн өнөөдөр манай яамныхан газар дээр нь очиж ажиллахаар явсан. Өчигдөр бид энэ асуудлаар хуралдсан 2015 оноос хойш 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн халдвар гарч байсан байна. Одоогийн байдлаар 38 хүүхэд, нэг багш сүрьеэгийн халдвартай гэсэн шинжилгээний хариу гарсан. Эмчилгээний асуудал яригдаж байна


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. мэргэжлийн эмч нараар мэдээлэл хийлгэх хэрэгтэй,Мэргэжлийн бус сайд буруу ярина,,,

    0 0 Хариу бичих
  2. ene 2 lalaryg alakh yumsan, ukhej dald oroosoi muu 2 khunii orontsog

    0 0 Хариу бичих
  3. ХӨСТ-өөс мэдээлээгүй байхад эмнэлгийн мэргэжлийн бус сайд уран донгодов.

    0 0 Хариу бичих
  4. Энэ 2 махан толгойтын үгэнд ямар ч утга учир алга. Арьсаа хамгаалөх гэж яарахаас хүүхдийн төлөө гэх дусал сэтгэл алга.

    1 0 Хариу бичих
  5. Цус нь ойртоод бөгсний бузарууд төрд гарч зайдлаад эзэнгүй эмх цэгцгүй улс боллоо

    0 0 Хариу бичих
  6. Mergejliin bish mungunii saiduud ym chin yugaach medhev dee.chaavaas

    2 0 Хариу бичих
  7. Голом үүрэлчихжээ олон хүүхдийг хохироож байна хариуцлагатай арга хэмжээ авах хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  8. голомт бий болчихсон байна сургуулиа шатааж ариутгахаас өөр замгүй

    0 0 Хариу бичих
  9. 529 хүүхэд халдвар авсан гээд байсаншдээ яагаад 38 болчихвоо

    1 0 Хариу бичих
  10. Eruul mendiin said mash hariutslagagui bgaa. Udaa daraa eruul mendtei holbootoi asuudal uusehed uuruu ogtsrohgui dood tusahaalin humuustei hariutslaga tootsood ungurdug. Meregjliin huneer said hiilgeh ni zuv.

    0 0 Хариу бичих
  11. Мэдэгдэл хийгээд суух биш хариуцлага хаана байна вэ

    2 0 Хариу бичих
  12. Эрүүл мэндийн сайд бол шууд өөрөөсөө холдуулж байдаг шүү.. 2015 оноос гарч байсан юм байна гээд хэвийн үзэгдэл аятай ярьжээ

    3 0 Хариу бичих
    • сургууль багш нарыг маш сайн шинжилгээнд хамруулж бхгүй бол өөр нэг сургууль дээр ч юм уу халдвар тараагдах нөхцөл бүрдчихсэн бна дээ бүх багш нарыг шинжилгээнд хамруулж бхгүй бол улирал тутам ,сургууль эмч мануухай юугаа хийдэг бнаа хохирсон хүүхдүүд яахы дор хаяж 6 сар эмээ ууна

      0 0