Эцэг эхчүүд 15 дугаар сургуулийг хаахыг шаардаж байна

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвартай гарсан гэдэг мэдээлэл өнөөдөр олны анхааралд өртөөд байна.  Энэ мэдээллийн дагуу тус сургууль дээр ажиллав. Одоогоор сургууль дээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан ажиллаж байна. Мөн нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн яам, Хан-Уул дүүргийн Тамгийн газар, нийгмийн бодлогын мэргэжилтнүүд ажиллаж, эцэг эхчүүдтэй уулзаж байгаа юм.

Мэдээллийг дэлгэрүүлэн хүргэхэд, сүүлийн үед хүүхдүүдийн дунд сүрьеэгийн халдвар их байгаа учир тус сургуулийн бүх хүүхэд буюу 1700 хүүхдийг шинжилгээнд хамруулжээ. Нийслэлийн хэмжээнд сүрьеэгийн шинжилгээнд бүх хүүхдээ хамруулсан ганц сургууль нь энэ аж. Ингэхэд салбар яамнаас өгсөн мэдээллээр 30 хүүхэд сүрьеэгийн халдвартай, 500 хүүхэд булчингийн өөрчлөлттэй гэдэг оноштой гарсан байна. Энэ бол гуравдугаар сард авсан шинжилгээний мэдээлэл юм. Тэрнээс хойш хоёр сарын дараа буюу өнөөдөр сүрьеэгийн халдвар нэмэгдсээр байна гэдэг мэдээллийг эцэг эхчүүдийн зүгээс бидэнд өгөв. Өнөөдөр сургууль дээр цугласан эцэг, эхчүүдийн хэлснээр хүүхэд нь гуравдугаар сард  өгсөн шинжилгээгээр эрүүл байсан бол тус сургуульд “Сүрьеэгийн халдвар гарчээ” гэсэн мэдээлэл өчигдөр хэвлэлээр гараад өнөөдөр хүүхдээ шинжилгээнд хамруулахад халдвартай гэсэн онош илэрчээ. Тиймээс тэд яаралтай арга хэмжээ авч онц байдал зарлаж, сургуулийг хаах, хүүхдүүдийг дахин шинжилгээнд нийтээр нь хамруулахыг шаардаж байлаа. Тус сургууль дээр ажиллаж буй нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэлийн хэлснээр мэргэжлийн хяналтын дүгнэлт гарснаар сургуулийг түр хугацаагаар хаах эсэх нь шийдэгдэх юм байна.Анх 2017 онд нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар хийсэн шалгалтаар уг сургууль дээр сүрьеэтэй багш ажиллаж байна гэдгийг тогтоожээ. Түүний дагуу тус газраас сургуулийн захиргаанд “Энэ багшийг цаашид ажиллуулж болохгүй” гэдэг чиглэл өгчээ. Харин сургуулийн захиргаанаас “Багшийг тухайн үед нь ажлаас халсан. Түүний дараахан багш Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс “Халдвар тараахгүй. Сүрьеэ нь бүрэн эдгэсэн” гэсэн бичиг авч ирсэн тул ажилд нь буцаан авсан”  гэдэг тайлбар өгсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Ямар аймар юм бэ

    0 0 Хариу бичих
  2. turiin baij bgaa tsarai n ene. ulsaa irgedee surye buus tembuund n barigduultlaa bodlogoo ldsan baina shd. suryetei gd bas yalgavarlan gaduurhaj bolohgui biz dee. hunii niigem shuu dee.

    0 0 Хариу бичих
  3. Анх ажилд авахдаа у/с үзлэгт оруулаад авч байгаач.манай байгууллага л лав үзлэгт оруулаад л авдаг.жирэмсний амралт аваад орсон ч үзлэгээр оруулж байж ажилд нь авдаг.

    0 0 Хариу бичих
  4. HUSUT haldvar taraaj baigaa uedee baigaa uvchtuniig emchlehgui yaasiim be hoinoos n huutsulduj hevtuulen emchleh yostoim bish uu HUSUT, NIIGMIIN ERUUL MENDIIN HUREELEN muu bn

    0 0 Хариу бичих
  5. Ер нь манай Монгол хэт олон улс төрийн намтай учраас ХАРИУЦЛАГА бус эрх ямба,мөнгө нүдэнд нь харагдсан төрийн албадын АЖДЫН ДҮГНЭЛТ иймэрхүү л байна.Гурван сая хүн амтай оронд 32нам байх үнэхээр ГАЙ...

    0 0 Хариу бичих
  6. Хэцүү юм болжээ хөөрхий энэ бол цэвэр боловсролын салбарын алдаа нэгдсэн үзлэг оношлогоо юу ч байхгүй. Энэ бол өөрийн санаачилгаар хамрагдсан ганцхан сургуулийн асуудал улсын хэмжээнд бүх сургууль төстэй дүр зурагтай байгаа.

    3 0 Хариу бичих
  7. tor mini iredvvgee awraach

    0 0 Хариу бичих
  8. Haah estoi sh dee mash ih huuchirsan agaarjuulalt muu surguuli nuraagaad dahin shineer barih heregtei

    0 0 Хариу бичих
  9. сүрьеэгийн халдвар авсан 529 хүүхэд. Сургуулийн нийт сурагчдын 1/3. Ёстой дэгдэлт болжээ хөөрхий.

    0 0 Хариу бичих
  10. Haagaad gazriig n avaad saihan arhi uudag gazar barih gej bgaa yumaa

    1 0 Хариу бичих
  11. Incluso el empujador empotrado para la air max baratas españa fase lunar está sólidamente construido, rodeado por un labio elevado, presumiblemente para air max 90 economico evitar que el lápiz se deslice al ajustar la fase lunar. Como casi todos los actuales replicas relojes suzios Rolex calidad, está completamente acabado en espejo, a diferencia del anterior generaciones de casos que tenían superficies contrastadas y cepilladas. Mientras que la superficie uniforme es más fácil de pintar durante el servicio, no es tan refinada como un acabado variado.

    0 0 Хариу бичих
  12. Дүүрчихсэн юм Юу болоод л байна даа. Бүр болохоо байлаа л даа Яамнууд нь бодлогоо гэж дээ бодоод тархидаад байх зүйлгүй ш дээ. Агентлагууд бодлогыг хэрэгжүүлэх нэрээр авилгадаад ёстой хэцүү юм болох нь цаашид юу дуулдаж хэнгэрэг хагалах бол гэхээс айж байна даа. Нуугдсан илрээгүй зүйл их их

    0 0 Хариу бичих